- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 01 сарын 30 өдөр Улаанбаатар хот
Дугаар 12
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт "21.Үндэсний геологийн алба" гэж нэмсүгэй.
2."Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч"-ийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсгийн "21, 22, 23" гэсэн дугаарыг "22, 23, 24" гэж өөрчилсүгэй.
3.Үндэсний геологийн албыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан байгуулж ажиллуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
