A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар А/26 Улаанбаатар хот

Журамд нэмэлт оруулах тухай

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны "Журам шинэчлэн батлах тухай" А/292 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ын Хоёрдугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй.

1/ "2.1.3.ж.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл.".

2.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Ц.НЯМДОРЖ