- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УЛААНБАДРАХ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ
УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дугаар 22 Дорноговь аймаг, Улаанбадрах сум
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоол, Сумын Засаг даргын саналыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн "Сумын газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" А/44 дүгээр тогтоолын "Газрын үнэлгээний зэрэглэл тус бүрийн 1 м.кв газрын жилийн төлбөрийн хувь хэмжээ"-г тогтоосон 5 дугаар хавсралтын 5 дугаар хэсгийн "Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нийт талбайн" 1 м.кв газрын төлбөрийн итгэлцүүрийг 1 хувь буюу 16 төгрөг гэснийг 0.3 хувь буюу 4.8 төгрөг гэж өөрчилсүгэй.
2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдөх, олон нийтэд сурталчилан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Эрхэмболд/-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРМАГНАЙ
Текст томруулах
A
A
A
