A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

"7.Сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг харьяалах аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно."

2/4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Прокурорын даалгаварт гаргасан мөрдөгчийн саналыг дээд шатны прокурор ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ."

3/6.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Энэ зүйлийн 2.14 дэх заалт нь энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага хооронд өгөх даалгаварт хамаарахгүй."

4/8.2 дугаар зүйлийн 1.13, 1.14 дэх заалт:

"1.13.шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах;

1.14.өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;"

5/13.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг:

"11.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын бусад арга хэмжээг энэ хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ."

6/14.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан, эсхүл уг арга хэмжээг хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэр гарсан бол прокурор, эсхүл мөрдөгч уг шийдвэрийг яллагдагч болон холбогдох байгууллага, хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ."

7/14.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу барьцааны мөнгийг байршуулах, шилжүүлэх, шийдвэрлэх журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

8/29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

"9.Нэг үйлдэлд хэд хэдэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэж хэрэг бүртгэлт явуулна."

9/30.7 дугаар зүйлийн 1.6 дахь заалт:

"1.6.шинжээч томилох."

10/30.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно."

11/30.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Мөрдөгч энэ зүйлийн 1.2-т заасан саналыг прокурорт 72 цагийн дотор хүргүүлнэ."

12/30.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

"4.Мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурор хянаж, 7 хоногийн дотор шийдвэрлэнэ.

5.Прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг хянаад үндэслэлгүй гэж үзвэл дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.1.гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг дахин шалгуулахаар буцаах;

5.2.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх;

5.3.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах."

13/32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна."

14/32.10 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэг:

"7.Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, шаардлагатай бол дуу-дүрсний бичлэгээр баримтжуулж хэргийг шүүхэд шилжүүлнэ.

8.Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ."

15/34.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Өсвөр насны шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг нээлттэй явуулж болно."

16/34.17 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Энэ зүйлд заасан түдгэлзүүлэх нөхцөл арилсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ."

17/38.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Давж заалдах шатны шүүхэд ирсэн хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна."

18/40.1 дүгээр зүйлийн 9, 10 дахь хэсэг:

"9.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулсан байна.

10.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо өмгөөлж байгаа хүнийхээ зөвшөөрөлгүйгээр татгалзаж болохгүй."

19/45.9 дүгээр зүйл:

"45.9 дүгээр зүйл.Хохирол арилгуулах нэхэмжлэлийг

Хэвлэх

1.Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ."

2 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын "13.1/Хүн худалдаалах/," гэсний дараа "18.2/Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх/," гэж, 6.2 дугаар зүйлийн 2.11 дэх заалтын "явуулах" гэсний дараа ", даалгаврыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт саналаа бичгээр нэг удаа гаргах" гэж, 12.4 дүгээр зүйлийн 1.6 дахь заалтын "эд зүйл," гэсний дараа "мал, амьтан," гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "байгууллага", "дүнг" гэсний дараа "шүүх," гэж, 13.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "шүүх" гэсний дараа ", прокурор" гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн "тухай" гэсний дараа "прокурор," гэж, 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "дээд шатны прокурорт" гэсний дараа "шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор" гэж, 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "шийдвэрлэнэ." гэсний дараа "Энэхүү шийдвэр эцсийн байна." гэж, 17.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн "хуулийн" гэсний дараа "5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг," гэж, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "даруй" гэсний дараа ", эсхүл 7 хоногийн дотор" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсгийн "хүрээнд" гэсний дараа "шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр" гэж, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "хураан авсан" гэсний дараа ", битүүмжилсэн" гэж, мөн хэсгийн "батална." гэсний дараа "Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ." гэж, мөн хэсгийн "шилжүүлэх" гэсний дараа ", хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох" гэж, 26.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "10.1/Хүнийг алах/," гэсний дараа "12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/Хүчиндэх/," гэж, 30.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын "гэрчээс" гэсний өмнө "хохирогч," гэж, 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хамт" гэсний дараа "3 хоногийн дотор" гэж, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "прокурор" гэсний дараа ", яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч" гэж, мөн хэсгийн "бичих" гэсний дараа ", гомдол гаргах" гэж, 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нөхцөл" гэсний дараа ", эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Шүүгдэгч" гэсний дараа "тухайн" гэж, 40.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "шүүгч" гэсний дараа "тухайн хэргийг илтгэж," гэж, 40.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "болгох" гэсний дараа ", өөрчлөх" гэж, 45.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "дотор" гэсний дараа "олон нийтийн мэдээллийн хэрэгслээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон бол тухайн хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл сум буюу сум дундын шүүхээс дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, эсхүл өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр шүүхийн харьяалал тогтоон шилжүүлнэ."

2/6.2 дугаар зүйлийн 2.14 дэх заалт:

"2.14.өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрэн сурвалжлах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба түүнийг хүлээн авсан мөрдөн шалгах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх;"

3/8.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

4/9.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."

5/10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Энэ хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах этгээдээр тогтоосон шийдвэр гаргасан шүүгч уг хүний үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй."

6/24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Мөрдөгч төрийн нууц, хувь хүний эрүүл мэнд, захидал харилцааны нууцтай холбоотой эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, хүнээс прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авна."

7/26.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт:

"1.1.үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хянах;

1.2.үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн болон өрийн хэрэгсэл, улсын бүртгэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг зохих байгууллагад даалгах."

8/30.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэх ба энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурорын шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагч эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно."

9/31.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хугацаа өнгөрсөн бол мөрдөн байцаалтын хугацааг сунгаж болохгүй. Энэ хуулийн 31.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, эсхүл хэргийг прокурорт шилжүүлсэн бол мөрдөн байцаалтын хугацааг зогсооно. Түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн, эсхүл хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокуророос мөрдөгчид хэргийг буцааснаас эхлэн мөрдөн байцаалтын хугацааг үргэлжлүүлэн тоолно."

10/37.5 дугаар зүйл:

"37.5 дугаар зүйл.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг

Хэвлэх

1.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.

2.Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.

3.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.

4.Ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.

5.Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.

6.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө."

11/40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно:

1.1.шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;

1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон."

12/40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна."

13/45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг:

"1.Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.

2.Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:

2.1.хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон;

2.2.тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан;

2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;

2.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон;

2.5.яллагдагчийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон."

4 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын "зүйлд" гэснийг "зүйл, 20.7 дугаар зүйлийн 3.3-т" гэж, 8.2 дугаар зүйлийн 1.13 дахь заалтын дугаарыг "1.15" гэж, 12.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "ирүүлж болно" гэснийг "ирүүлнэ" гэж, 12.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "яллагдагчийг" гэснийг "яллагдагч, шүүгдэгчийг" гэж, 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтын "дахин үйлдэх" гэснийг "үйлдэж болзошгүй" гэж, 15.4 дүгээр зүйлийн гарчгийн "хангах" гэснийг "шийдвэрлэх" гэж, 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Улсын ерөнхий" гэснийг "дээд шатны" гэж, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг" гэснийг "баримтыг" гэж, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах" гэснийг "5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх" гэж, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж," гэснийг "оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч" гэж, 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтын "ялыг" гэснийг "ял, албадлагын арга хэмжээг" гэж, мөн зүйлийн 4.5 дахь заалтын "илэрхийлж хохирогчтой эвлэрсэн" гэснийг "илэрхийлсэн" гэж, 19.3 дугаар зүйлийн 4.4 дэх заалтын "4.2, 4.3-т заасан шийдвэрийн аль нэгийг" гэснийг "4.2-т заасан шийдвэрийг" гэж, 30.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "гомдлыг" гэснийг "гомдол, мэдээллийг" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "гомдолд гомдол гаргагч" гэснийг "гомдол, мэдээлэлд гомдол гаргагч, эсхүл мэдээлэл өгсөн хүн" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "гомдол" гэснийг "гомдол, мэдээлэл" гэж, 30.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "эрүүгийн хэрэг үүсгэх" гэснийг "хэрэг бүртгэлтийн хэрэг нээх" гэж, 30.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Мөрдөгч хэрэг бүртгэлтийг дуусгаж, дараахь саналыг прокурорт хүргүүлнэ" гэснийг "Мөрдөгч хэрэг бүртгэлтийг дуусгаж, дараах саналын аль нэгийг гаргаж хэргийн хамт ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлнэ" гэж, 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "авч," гэснийг "авснаас хойш ажлын 3 өдрийн дотор" гэж, 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "6" гэснийг "12" гэж, 31.8 дугаар зүйлийн гарчгийн "Баривчлагдсан сэжигтний" гэснийг "Сэжигтний" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "Баривчлагдсан сэжигтэн" гэснийг "Сэжигтэн" гэж, 37.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, торгох," гэснийг "Торгох," гэж, 39.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "хэргийн болон" гэснийг "хэргийг илтгэж," гэж, 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "30" гэснийг "14" гэж, Дөчин тавдугаар бүлгийн гарчгийн "мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны" гэснийг "мөрдөгчийн" гэж, 45.6 дугаар зүйлийн гарчгийн "Хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэснийг "Хууль зөрчсөн ажиллагааны" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "бусад" гэснийг "тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "прокурорын зөвшөөрлөөр" гэснийг, 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас гадна" гэснийг, 34.16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй бол" гэснийг, 37.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн, 37.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих," гэснийг, 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "эрх бүхийн албан тушаалтан," гэснийг, 45.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ", эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон" гэснийг, 45.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон болон" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт, 17.5 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 40.8 дугаар зүйлийн 1.7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР