A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 16 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон тооны мал хулгайлж;

2.2.бүлэглэж;

2.3.улсын хилээр нэвтрүүлж;

2.4.машин механизм ашиглаж;

2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;

2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарын хоёр дахь хэсгийн "хорин дөрвөн бог, найман бодоос дээш" гэснийг "найман бог, хоёр бод, түүнээс дээш" гэж, "нэг бодыг гурван богоор" гэснийг "нэг бодыг дөрвөн богоор" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР