- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.4.6 дахь заалт:
"6.4.6.гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр;"
2/44 дүгээр зүйлийн 44.2.15 дахь заалт:
"44.2.15.энэ хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх;"
3/144 дүгээр зүйлийн 144.6 дахь хэсэг:
"144.6.Гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэрийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ."
4/154 дүгээр зүйлийн 154.6, 154.7 дахь хэсэг:
"154.6.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 154.1-д заасан үндэслэл арилсан тохиолдолд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх саналаа ахлах шийдвэр гүйцэтгэгчээр хянуулан 3 хоногийн дотор хувийн хэргийн хамт прокурорт хүргүүлнэ.
154.7.Прокурор энэ хуулийн 154.6-д заасан шийдвэр гүйцэтгэгчийн саналыг хүлээн авмагц сэргээх үндэслэлийг хянаж, 3 хоногийн дотор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх эсэхийг шийдвэрлэж тогтоол гаргана."
5/186 дугаар зүйлийн 186.3 дахь хэсэг:
"186.3.Хорих анги нь хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хоригдлын зан байдал, засрал хүмүүжлийн талаарх тодорхойлолтыг шүүгчийн захирамжийн хамт түүний оршин суух газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст хүргүүлнэ."
6/187 дугаар зүйлийн 187.3 дахь хэсэг:
"187.3.Тогтоолын биелэлтийг хойшлуулсан өсвөр насны хүн, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн өсвөр насны хүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн нь шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, шүүхээс даалгасан үүрэг, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй."
7/193 дугаар зүйлийн 193.1.7 дахь заалт:
"193.1.7.шүүхийн шийдвэрт заасан албадлагын арга хэмжээг бүрэн биелүүлсэн."
8/264 дүгээр зүйлийн 264.1.10 дахь заалт:
"264.1.10.согтуурах, мансуурах донтой хүн болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэх."
9/271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь заалт:
"271.3.5.шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх."
2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийн "29.1.3," гэсний дараа "29.1.4," гэж, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийн "болон" гэсний дараа "хувцас," гэж, 214 дүгээр зүйлийн 214.7 дахь хэсгийн "цагдан хорих байр," гэсний дараа "сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага," гэж, 257 дугаар зүйлийн 257.7 дахь хэсгийн "хэлтэс нь" гэсний дараа "хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтан, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд," гэж, 287 дугаар зүйлийн 287.8.3 дахь заалтын "хоригдолтой" гэсний өмнө "ялтан," гэж, 293 дугаар зүйлийн 293.1.1 дэх заалтын "гав" гэсний өмнө "гар, хөл, хурууны" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг:
"18.7.Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тохиолдолд энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг буцааснаас эхлэн шинээр тоолно."
2/31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт:
"31.1.2.төлбөр авагч шүүхийн шийдвэрт заасан, эсхүл төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан;"
3/59 дүгээр зүйл:
"59 дүгээр зүйл.Гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх
59.1.Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно:
59.1.1.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;
59.1.2.хөрөнгөө нуун дарагдуулсан;
59.1.3.төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй.
59.2.Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ.
59.3.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч үндэслэлтэй гэж үзвэл ажлын 3 өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлнэ.
59.4.Төлбөр төлөгч албан ажлын, эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар түр хугацаагаар гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах шаардлагатай арга хэмжээ авсны үндсэн дээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түр сэргээнэ."
4/73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэг:
"73.5.Төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ."
5/155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэг:
"155.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 158.2-т заасны дагуу прокуророор хянуулсан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ."
4 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.6 дахь заалтын дугаарыг "6.4.7" гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн "185" гэснийг "188" гэж, 44 дүгээр зүйлийн 44.2.15 дахь заалтын дугаарыг "44.2.16" гэж, 44.2.16 дахь заалтын дугаарыг "44.2.17" гэж, 44.2.17 дахь заалтын дугаарыг "44.2.18" гэж, мөн зүйлийн 44.4 дэх хэсгийн "гомдол гаргана." гэснийг ", ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно." гэж, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийн, 53 дугаар зүйлийн 53.1, 53.3 дахь хэсгийн, 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсгийн, 96 дугаар зүйлийн 96.4 дэх хэсгийн, 98 дугаар зүйлийн 98.7 дахь хэсгийн, 127 дугаар зүйлийн 127.4 дэх хэсгийн, 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсгийн, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн, 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсгийн, 178 дугаар зүйлийн 178.1.1 дэх заалтын, 182 дугаар зүйлийн 182.2 дахь хэсгийн, 187 дугаар зүйлийн 187.2.1, 187.2.2, 187.2.3, 187.2.4 дэх заалтын, 203 дугаар зүйлийн 203.2.3 дахь заалтын, 224 дүгээр зүйлийн 224.3 дахь хэсгийн, 239 дүгээр зүйлийн 239.5 дахь хэсгийн, 262 дугаар зүйлийн 262.1.3 дахь заалтын, 267 дугаар зүйлийн 267.2.8 дахь заалтын "албанд" гэснийг "газар, хэлтэст" гэж, 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсгийн, 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгийн, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн, 187 дугаар зүйлийн 187.1.9, 187.2.5 дахь заалтын, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсгийн "алба" гэснийг "газар, хэлтэс" гэж, 164 дүгээр зүйлийн 164.5 дахь хэсгийн, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь хэсгийн, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсгийн, 242 дугаар зүйлийн 242.2.1 дэх заалтын, 263 дугаар зүйлийн 263.1.1 дэх заалтын, 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсгийн "албаны" гэснийг "газар, хэлтсийн" гэж, 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийн "шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг" гэснийг "хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсыг" гэж, мөн зүйлийн 78.2 дахь хэсгийн "шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ тогтоосон шийдвэрт" гэснийг "хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсанд" гэж, 140 дүгээр зүйлийн 140.3 дахь хэсгийн "буцаасан, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, дуусгавар болгосноос" гэснийг "буцааснаас" гэж, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийн "шүүхийн шийдвэрийг үндэслэн" гэснийг "шүүхийн шийдвэрийн хамт" гэж, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсгийн "зуруулна." гэснийг "зуруулна. Сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлнэ." гэж, 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсгийн "өөрөө зөвшөөрсөн тохиолдолд ажлын өдөр ажил болон хичээлийн дараа 4 цагаас ихгүй" гэснийг "ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд 8 цагаас ихгүй" гэж, 186 дугаар зүйлийн 186.2.3 дахь заалтын "этгээд" гэснийг "өсвөр насны хүн" гэж, мөн зүйлийн 186.2.4 дэх заалтын "этгээдийн" гэснийг "өсвөр насны хүн, түүний" гэж, 187 дугаар зүйлийн 187.1.3 дахь заалтын "этгээдийг" гэснийг "өсвөр насны хүнийг" гэж, мөн зүйлийн 187.1.4 дэх заалтын "этгээдийн" гэснийг "өсвөр насны хүн, түүний" гэж, 189 дүгээр зүйлийн 189.6 дахь хэсгийн "албатай" гэснийг "газар, хэлтэстэй" гэж, мөн зүйлийн 189.13 дахь хэсгийн "тусгай зөвшөөрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн" гэснийг "зөвшөөрөл бүхий" гэж, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсгийн "Эрүүгийн хуульд заасан тэнсэн суллагдах" гэснийг "Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан" гэж, 257 дугаар зүйлийн 257.4 дэх хэсгийн "хэлтэс" гэснийг "хэлтсийг Засгийн газрын шийдвэрээр" гэж, 268 дугаар зүйлийн 268.1.1 дэх заалтын "албыг" гэснийг "газар, хэлтсийг" гэж, мөн зүйлийн 268.1.4 дэх заалтын "хорих ял эдлүүлэхийг хойшлуулсан, тэнсэн сулласан ялтанд" гэснийг "тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд" гэж, 270 дугаар зүйлийн 270.3 дахь хэсгийн "мэргэжил," гэснийг "боловсрол, мэргэжил, мэргэшил," гэж, 272 дугаар зүйлийн 272.2.1 дэх заалтын "анги, хорих ял эдлүүлэх албаны" гэснийг "анги, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, тушаал, шийдвэр гаргах," гэж, 278 дугаар зүйлийн 278.1 дэх хэсгийн ", тэргүүн дэд дарга, дэд дарга нар нь цэргийн дээд цолтой байна" гэснийг "цэргийн дээд цолтой байж болно" гэж, 281 дүгээр зүйлийн 281.3 дахь хэсгийн "281.1-д" гэснийг "281.1.2, 281.1.3, 281.1.4-т" гэж, 286 дугаар зүйлийн 286.7 дахь хэсгийн "тусгай байгууллагад" гэснийг "тусгай байгууллага болон харьяа бусад байгууллагад" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4 дэх хэсгийн ", эсхүл захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн" гэснийг, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсгийн "3 цагаас илүү хугацаагаар" гэснийг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгийн "хоёр" гэснийг, 268 дугаар зүйлийн 268.1.7 дахь заалтын "хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн," гэснийг, 270 дугаар зүйлийн 270.3 дахь хэсгийн "дээд боловсролтой," гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэг, 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэг, 287 дугаар зүйлийн 287.9, 287.10 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
