A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дугаар 19 Бөхт

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 25 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 59, 60, 61 дүгээр хэсэгт заасан ангилалын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчилсүгэй.

2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Мөнхбадрах/-д даалгасугай.

3.Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 59, 60, 61 дүгээр хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА У.АЛТАНХҮҮ

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын