- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, тайлбар нэмсүгэй:
1/3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
"9.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн бол түүнд шийтгэл хүлээлгэнэ."
2/3.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:
"9.Хэд хэдэн зөрчилд оногдуулсан баривчлах шийтгэлийн нийт хугацаа гурван сараас хэтрэхгүй байна."
3/5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар:
4/5.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах дүрмийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
5/5.19 дүгээр зүйл:
"5.19 дүгээр зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг
1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
6/6.5 дугаар зүйлийн 15, 16 дахь хэсэг:
"15.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл чөлөөт бүсийн захирагчийн харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Хорин нэгэн нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
7/6.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэг:
"12.Заавал хийх дархлаажуулах бэлдмэл, эсхүл үнэ төлбөргүй олгох зориулалттай буцалтгүй тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
8/6.15 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг:
"9.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаагүй түүхий эд, бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулсан, хадгалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
9/6.16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:
"4.Баталгаажуулалтын байгууллага нь:
4.1.хуульд заасан журмыг зөрчиж органик хүнсийг баталгаажуулсан;
4.2.органик үйлдвэрлэл эрхлэгчийн мэдээллийг хуульд заасан хугацаанд холбогдох төрийн байгууллагад мэдэгдээгүй бол итгэмжлэлийг хүчингүй болгож хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
10/6.23 дугаар зүйл:
"6.23 дугаар зүйл.Олон улсын хөл хориот өвчний талаар
1.Олон улсын хөл хориот өвчин гарсан улс орноос ирсэн хүн эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан, эсхүл үнэн зөв мэдүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
11/6.24 дүгээр зүйл:
"6.24 дүгээр зүйл.Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх
1.Стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
12/6.25 дугаар зүйл:
"6.25 дугаар зүйл.Баяжуулсан хүнсний тухай хууль зөрчих
1.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч нь:
1.1.бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ үндэсний стандартыг мөрдөөгүй, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлээгүй, эсхүл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон баяжуулагч бэлдмэлээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулаагүй;
1.2.албан журмаар баяжуулах хүнсийг баяжуулалгүй үйлдвэрлэсэн;
1.3.баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх журмыг зөрчсөн бол хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Баяжуулсан хүнсний нэр, төрөл, үйлдвэрлэл, борлуулалтын мэдээллийг мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Баяжуулагч бэлдмэл импортлогч нь:
3.1.баяжуулагч бэлдмэлийн чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байх тээвэрлэлт, хадгалалтын горимыг мөрдөөгүй;
3.2.албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтад зааснаас өөр найрлага бүхий баяжуулагч бэлдмэл импортолсон;
3.3.гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын гэрчилгээгүй баяжуулагч бэлдмэл импортолсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Баяжуулсан хүнс импортлогч нь албан журмаар баяжуулах хүнсний стандартын шаардлага хангаагүй, эсхүл тэмдэг, тэмдэглэгээгүй баяжуулсан хүнс импортолсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
13/6.26 дугаар зүйл:
"6.26 дугаар зүйл.Бэлгийн дарамт учруулах
1.Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
14/7.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
"8.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
15/7.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Ургамал, түүнээс гаралтай түүхий эдийг тээвэрлэх, борлуулахдаа тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ аваагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
16/8.9 дүгээр зүйл:
"8.9 дүгээр зүйл.Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж,
1.Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
17/9.11 дүгээр зүйл:
"9.11 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын
1.Хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, эсхүл улсын бүртгэлд бүртгүүлэлгүй боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартыг мөрдөөгүй, эсхүл эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэлгүй сургалт явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
18/10.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:
"7.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
19/10.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Нөхөрлөл оршин байгаа газраа өөрчилсөн тухайгаа харьяалах бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд бичгээр мэдэгдээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
20/10.16 дугаар зүйлийн 10, 11 дэх хэсэг:
"10.Ажил олгогч нь ажилтны ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэхийг, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг ажилтанд тулган шаардсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
21/11.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
"6.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч:
6.1.төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан;
6.2.тайлан, тэнцэл, мэдээ баримтыг Санхүүгийн зохицуулах хороонд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй, эсхүл энэ хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй, эсхүл нийтлүүлсэн тайлан мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
22/11.10 дугаар зүйлийн 12-15 дахь хэсэг:
"12.Хүн, хуулийн этгээд:
12.1.үнэт цаас гаргах тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш түүний зөвшөөрснөөс бусад тохиолдолд тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд арилжих хүртэл хугацаанд өөрчилсөн;
12.2.урьд нь нийтэд санал болгон гаргасан тухайн төрлийн үнэт цаасыг нэмж гаргахдаа хаалттай хүрээнд худалдахаар шийдвэрлэсэн тухайгаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй;
12.3.урьд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргасан хуулийн этгээд өөр төрлийн үнэт цаасыг хаалттай хүрээнд худалдахаар гаргаж байгаа бол уг үнэт цаасыг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй;
12.4.Засгийн газраас гаргасан үнэт цааснаас бусад нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл эрх бүхий байгууллага уг бүртгэлд бүртгэхээс татгалзсан үнэт цаасыг нийтэд танилцуулсан, эсхүл зар сурталчилгаа явуулсан;
12.5.үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаасыг зээлээр худалдсан, эсхүл хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн;
12.6.үнэт цаас гаргагч нь үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд худалдаж дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн үнэт цаасыг үнэт цаасны анхдагч зах зээлд арилжсан тухай тайланг тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагад ирүүлэх үүргээ биелүүлээгүй;
12.7.Монгол Улсад бүртгэгдсэн хуулийн этгээд гадаад улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
12.8.шүүхийн шийдвэрийн дагуу үнэт цаас гаргагчийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй зөрчилдсөн нэмэлт, өөрчлөлтийг уг дүрэмд оруулсан;
12.9.эрх бүхий байгууллагаас тогтоосон журам зөрчиж санал гаргасан, эсхүл санал гаргалгүй компанийн хувьцааг худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан;
12.10.хуульд заасан зохицуулалттай үйл ажиллагааг эрхлэх зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах, арилжих, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлсэн;
12.11.хөрөнгө оруулалтын менежментийн компани нь үйлчилгээний зардлын төлбөр, гүйцэтгэлийн урамшууллаас бусад төлбөр, хураамжийг сангийн хөрөнгөөс гаргасан;
12.12.үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн мэдээлэл, баримтыг хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд бүрэн бүтэн хадгалах, эсхүл зохих журмын дагуу мэдээлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүй;
12.13.үнэт цаас өмчлөгч /итгэмжлэгдсэн өмчлөгч/, кастодианы болон брокерын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь үнэт цаасны тухайлсан бүртгэлд гаргаж өгөх шаардлагатай мэдээллийг үнэн зөв, шуурхай гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй;
12.14.нэг үнэт цаасыг үнэт цаасны тухайлсан бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа зөвхөн нэг хуулийн этгээдэд бүртгүүлсэн, эсхүл өөр хуулийн этгээдэд давхар бүртгүүлсэн;
12.15.үнэт цаасны арилжааны төлбөрийн гүйлгээг төлбөр бүрэн хийгдсэн тохиолдолд үнэт цаасны өмчлөх эрхийг шилжүүлэх зарчмыг баримтлан гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;
12.16.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь үнэт цаасны өмчлөх эрх шилжсэн тухай үнэт цаас гаргагчид хүсэлтээр болон үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
12.17.үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бусдын өмнө хүлээсэн үүргийг түүний харилцагчийн дансан дахь үнэт цаас, түүнтэй холбоотой мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэсэн;
12.18.хөрөнгийн бирж хуулиар үүрэг болгосон журмыг баталж, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
12.19.хөрөнгийн бирж үнэт цаасны арилжааны талаарх хуульд заасан мэдээллийг нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
12.20.хөрөнгийн биржийн эрх бүхий албан тушаалтан үнэт цаасны арилжаанд оролцогч зохицуулалттай хуулийн этгээдэд аливаа албан тушаал эрхэлсэн;
12.21.хуулиар зөвшөөрснөөс бусад зохицуулалттай үйл ажиллагааг хавсран эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Үнэт цаасны зэх зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор:
13.1.кастодианы үйл ажиллагаа эрхлэх байгууллага хувьцаат компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа, эсхүл холбогдох этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доогуур үнээр худалдан авахаар санал гаргах үүрэг үүссэн тухай мэдээллийг компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллага, хөрөнгийн биржид мэдэгдэх, нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
13.2.компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа болон холбогдох этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээд нь уг хувьцааны хяналтын багцын хэмжээ нь 5 хувиар нэмэгдсэн, буурсан тохиолдол бүрд ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллага, хөрөнгийн биржид мэдэгдэх, нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
13.3.санал гаргагч нь компанийн хувьцааг худалдан авах саналаа эрх бүхий байгууллага болон нийтэд нэгэн зэрэг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
13.4.зохицуулалттай этгээд тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаатай холбоотой хийсэн хэлцэл, өөрийн болон харилцагчийн хөрөнгийн хөдөлгөөн, өөрчлөлтийг бүрэн тусгасан анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, баланс орлого, үр дүнгийн тайланг цаг тухайд нь үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй;
13.5.зохицуулалттай этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичиг, бүртгэлийг өөрийн байгууллагад 5-аас доошгүй жил хадгалан архивт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй;
13.6.зохицуулалттай этгээд нь тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг сарын дотор эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн аудитын байгууллагыг сонгон гэрээ байгуулах, эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
13.7.хуулиар хориглосон этгээдийг аудитороор томилсон;
13.8.зохицуулалттай этгээд нь аудитын байгууллагатай байгуулсан гэрээг цуцалснаас, эсхүл дуусгавар болсноос хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
13.9.хуульд заасны дагуу аудитын шалгалт хийх явцад зохицуулалттай этгээдийн санхүүгийн байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц болон санхүүгийн бусад зохицуулалтыг зөрчсөн нөхцөл байдал илэрвэл аудитор энэ тухай эрх бүхий байгууллагад, эсхүл зохицуулалттай этгээдэд даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
13.10.хөрөнгийн бирж нь өөрийн бүртгэлд байгаа үнэт цаас, үнэт цаас гаргагчийн талаарх хуульд заасан мэдээллийг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
13.11.тусгай зөвшөөрөлтэйгөөр зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх этгээд нь хуульд заасан мэдээллийг хуульд заасан этгээдэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
13.12.Санхүүгийн зохицуулах хороо шаардсан тохиолдолд хөрөнгө оруулагч нь өөрийн, эсхүл түүний холбогдох этгээдийн өмчлөл дэх үнэт цаасны талаарх мэдээллийг гаргаж өгөөгүй;
13.13.энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд олж авсан баримт, материал, мэдээллийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд мэдээлсэн, шилжүүлсэн;
13.14.зохицуулалттай этгээд нь харилцагчийн хөрөнгийг хамгаалахад шаардлагатай холбогдох бүх данс, баримт, материалын эхийг эрх хүлээн авагчид шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Үнэт цаасны зэх зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор нь тухайн санхүүгийн тайлангийн жил дуусах тухай бүр нягтлан бодох болон бусад бүртгэлдээ аудитын шалгалт хийлгэж, санхүүгийн тайлангийн аудитаар баталгаажуулсан хувийг аудитын дүгнэлтийн хамт Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Үнэт цаасны зэх зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор:
15.1.үнэт цаасны анхдагч зах зээлд үнэт цаас гаргагч нь хуульд заасан мэдээллийг үнэ төлбөргүйгээр сонирхсон этгээдэд өгөх үүргээ биелүүлээгүй;
15.2.үнэт цаасны хоёрдогч зах зээлд үнэт цаасаа арилжиж байгаа үнэт цаас гаргагч нь хуульд заасан нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 1 өдөрт багтаан энэ талаар эрх бүхий байгууллага, хөрөнгийн бирж, эсхүл өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
15.3.хөрөнгө оруулагч нь өөрийн өмчлөл дэх үнэт цаасыг бүртгүүлэх, номиналь эзэмшигчид шилжүүлэхдээ үнэт цаастай холбоотой, шаардлагатай бүх мэдээллийг үнэт цаасны бүртгэл хөтлөгч, эсхүл номиналь эзэмшигчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.4.өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас ирүүлсэн аливаа мэдээллийг гишүүн бүрд шуурхай хүргэх үүргээ биелүүлээгүй;
15.5.өөрийгөө зохицуулах байгууллага нь эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй;
15.6.өөрийгөө зохицуулах байгууллага нь түүний гишүүдээс хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журам зөрчсөн талаар болон уг зөрчилтэй холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.7.өөрийгөө зохицуулах байгууллага санхүүгийн, эсхүл үйл ажиллагааны тайлангаа тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагад ирүүлэх, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
15.8.хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас өөрийгөө зохицуулах байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтан, мэргэжилтэнд арга хэмжээ авсан өдрөөс хойш уг асуудлыг удирдах зөвлөл, эсхүл бүх гишүүдийн хурлаар 60 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
23/11.13 дугаар зүйлийн 13-17 дахь хэсэг:
"13.Хуульд заасныг зөрчиж даатгагчийн энгийн хувьцааны 10, түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаа этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийг эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Хуульд заасныг зөрчиж аливаа этгээд эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр даатгагчийн энгийн хувьцааны 10, түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран шууд, шууд бусаар эзэмшсэн, эсхүл өмчилсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Даатгагч:
15.1.хуулиар тогтоосон даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг бүрдүүлээгүй;
15.2.хуульд заасан даатгалын нөөц санг бүрдүүлээгүй;
15.3.хуулиар тогтоосон ногдол ашиг хуваарилах нөхцөлийг зөрчиж ногдол ашиг хуваарилсан, эсхүл хуваарилахаар зарласан;
15.4.хуульд заасан төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлтийг дагаж мөрдөөгүй;
15.5.даатгагч нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөөгүй;
15.6.нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангаа зохих ёсоор хөтлөөгүй;
15.7.компанийн нэгдлийн гишүүнчлэлтэй нь холбогдуулан эрх бүхий байгууллагаас шаардсан тухайн нэгдлийн гишүүн аль ч этгээдийн санхүүгийн болон компанийн нэгдлийн нэгдсэн тайланг ирүүлээгүй;
15.8.эрх бүхий байгууллагаас даатгагчийн санхүүгийн байдлын талаарх шаардлагатай гэж үзсэн асуудлыг актуарчаар шалгуулах, эсхүл актуарын тайлан гаргаж өгөхийг шаардсаныг биелүүлээгүй;
15.9.даатгалын эрсдэлийг хариуцах үүргээ давхар даатгуулах төлөвлөгөөг даатгалын багц дүрэмд заасны дагуу эрх бүхий байгууллагаар батлуулаагүй;
15.10.бизнес төлөвлөгөөг батлуулах, үйл ажиллагаагаа эрх бүхий байгууллагаас хамгийн сүүлд баталсан бизнес төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй;
15.11.давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайланг тогтоосон хугацаанд гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлэх, эсхүл тайланд давхар даатгалын гэрээний хуулбарыг хавсаргах үүргээ биелүүлээгүй;
15.12.урт хугацааны даатгагчийн сан байгуулах, түүнийг зарцуулах журам зөрчсөн;
15.13.ерөнхий захиргааныхаа хаяг болон түүний өөрчлөлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй;
15.14.хуульд заасан салбар, төлөөлөгчийн газар нээхтэй холбогдсон журам зөрчсөн;
15.15.эрх бүхий албан тушаалтныг томилох журам зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр томилсон;
15.16.үйл ажиллагааны шалгалтын тайлантай холбогдуулан хариу шаардсан тохиолдолд тайланг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор, эсхүл тайланд тусгайлан заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хариу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.17.эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор, эсхүл гадаадын зохицуулах байгууллагын тавьсан хүсэлтийн дагуу мэдээлэл, баримт бичгээр хангахыг даалгасан мэдэгдлийг хүлээн авсан боловч биелүүлээгүй;
15.18.эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй;
15.19.дүрмийн сангийн доод хэмжээ хуульд заасан хэмжээнд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.20.төлбөрийн чадвар хуульд заасан үзүүлэлтэд хүрэхгүй болсон тохиолдолд эрх бүхий байгууллагад даруй бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.21.өөрийн актуарчийг томилсон, эсхүл чөлөөлсөн тухай бүрд эрх бүхий байгууллагад ажлын 5 өдрийн дотор бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
15.22.өөрийн эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх дуусгавар болсон, эсхүл хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд энэ тухай ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллагад бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Аудитор нь даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан даатгагч дүрмийн сангийн доод хэмжээ, компанийн хувьцаа, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, даатгалын нөөц сан, ногдол ашиг хуваарилах, урьдчилгаа, эсхүл зээлтэй холбоотой хязгаарлалтыг ямар нэг хэлбэрээр зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.Актуарч нь:
17.1.өөрийн үйл ажиллагаандаа даатгалын багц дүрэмд заасан актуарын стандартыг дагаж мөрдөөгүй;
17.2.даатгагчийн санхүүгийн байдал, нөөцийн сан, төлбөрийн чадвар, даатгагч болон даатгуулагчийн ашиг сонирхолд нөлөөлж болох аливаа асуудлаар шаардлагатай арга хэмжээ авах талаар даатгагчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
24/11.21 дүгээр зүйлийн тайлбар:
25/11.32 дугаар зүйл:
"11.32 дугаар зүйл.Үндэсний төлбөрийн системийн тухай
1.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн бол тухайн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хуулиар эрх олгосон этгээдийн гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан системийн тасралтгүй, найдвартай ажиллагаанд саад учруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Төлбөрийн болон төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан, эсхүл төлбөр тооцоог саатуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тайлан, мэдээ, баримтыг Монголбанканд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасны дагуу гаргаж өгөөгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй бол зөвшөөрөл эзэмшигчийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулсан тайлан мэдээлэл нийтлүүлсэн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулсан тайлан мэдээллийг баталгаажуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий этгээд, гэрээт төлөөлөгч эрхэлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг түгээсэн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан зар сурталчилгааг түгээх эрх олгосон бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
26/12.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:
"7.Гэрээт мэргэжлийн байгууллага нь оршин суугчдыг ус, дулаан, цахилгаанаар хангах зэрэг үйлчилгээний төлбөр, шимтгэлтэй холбогдсон санхүүгийн тайланг тухайн оршин суугчдад жил бүр тайлагнаагүй бол хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
27/12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
"6.Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор:
6.1.гэр, орон сууц, барилга байгууламж барьсан;
6.2.шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулсан бол үйл ажиллагааг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах, зурвасыг чөлөөлүүлэх арга хэмжээ авч учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
28/12.12 дугаар зүйл:
"12.12 дугаар зүйл.Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль зөрчих
1.Дамжуулагч нь үйлдвэрлэгчээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг эрчим хүчний дамжуулах сүлжээний хуваарилах байгууламжид техникийн шаардлагын дагуу холбох, өргөтгөл хийх, түүний зардлыг хариуцах үүргээ биелүүлээгүй бол дамжуулагчийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
29/13.9 дүгээр зүйл:
"13.9 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчих
1.Нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрсөн бол зөрчлийг арилгуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Мал эмнэлгийн холбогдолтой журам, заавар зөрчсөний улмаас өвчин тархаах, малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, мал, амьтныг тарчлаан зовоох нөхцөл байдал үүссэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь дархлаажуулалт хийх, сорьц авах үед болон мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар хорогдсон тохиолдолд авч хэрэгжүүлэхээр хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм хэрэглэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь:
5.1.өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, анхны онош тогтоогоогүй, эсхүл халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад аваагүй;
5.2.анхны оношийг баталгаажуулах зорилгоор зохих журам, зааврын дагуу сорьц авч хуульд заасан хугацаанд мал эмнэлгийн тасагт хүргүүлээгүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь:
6.1.хуульд заасныг зөрчиж малын халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг товлосон хугацаанд хэрэгжүүлээгүй;
6.2.мэргэжлийн үйлчилгээ эрхлэх итгэмжлэлгүй этгээд, мэргэжлийн үнэмлэхгүй техникийн ажилтнаар мал эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлсэн бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхгүй этгээд, мэргэжлийн үнэмлэхгүй техникийн ажилтан мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн лаборатори нь:
8.1.малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг стандартад заасан аргачлалын дагуу хийгээгүй;
8.2.магадлан шинжилгээний гэрчилгээг шинжилгээ хийлгүй олгосон бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
30/14.7 дугаар зүйлийн 57 дахь хэсэг:
"57.Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
31/14.11 дүгээр зүйл:
"14.11 дүгээр зүйл.Усан замын тээврийн тухай хууль зөрчих
1.Тээвэрлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Зорчигч нь:
2.1.усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явахгүй байх;
2.2.усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо тээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байх;
2.3.усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх зорчигч бүр тасалбар авах;
2.4.усан замын тээврийн аюулгүй ажиллагааг хангах талаар мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг болон эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, биелүүлэх;
2.5.нийгмийн хэв журам, усан замын тээврийн хэрэгсэл дээр үйлчилж байгаа дотоод дэглэм журмыг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч нь согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм, бодис хэрэглэсэн үедээ усан замын тээврийн хэрэгсэл жолоодсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч нь:
5.1.согтууруулах ундааны зүйл уусан эсэхээ усан замын тээврийн хяналтын улсын байцаагч, бусад эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас зайлсхийсэн;
5.2.зорчигч, аялагч тээвэрлэж явах үедээ тэдний анхаарал, сонирхлыг татах зорилгоор усны мандалд огцом эргэлт хийх, элдэв төрлийн хууль бус үзүүлбэр үзүүлсэн;
5.3.аврах хантаазгүй болон шаардлага хангахгүй аврах хантаазтай зорчигч, аялагчийг тээвэрлэсэн;
5.4.хөдөлгөөнд оролцохдоо бусад усан замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд аюул учруулахаар гүйцэж түрүүлэх, буруу талаар зөрж өнгөрөх, хөдөлгөөний чиглэлийг нь сүлжих, урдуур хойгуур нь тойрох зэргээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан;
5.5.усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдээр жолоодуулсан;
5.6.арван зургаа хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр тээвэрлэсэн;
5.7.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн;
5.8.бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гаргасан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
32/14.12 дугаар зүйл:
"14.12 дугаар зүйл.Төрийн тусгай хамгаалалт тогтоосон
1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
33/15.30 дугаар зүйл:
"15.30 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг
1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөрчсөн хүнээр хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нь нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч болсон бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Мансуурсан" гэсний дараа "нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй" гэж, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "газарт" гэсний дараа ", эсхүл орон байранд" гэж, 5.4 дүгээр зүйлийн тайлбарын "гэж" гэсний дараа "хууль," гэж, 5.11 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтын "бол" гэсний дараа "зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж," гэж, 5.15 дугаар зүйлийн 1.1 дэх заалтын "үйлдвэрлэх," гэсний дараа "дамжуулах, түгээх, хангах," гэж, 6.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, мөн зүйлийн 7.3 дахь заалт, мөн зүйлийн 8, 9 дэх хэсгийн "бол" гэсний дараа "зөрчлийг арилгуулж," гэж, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "эмнэлгийн хэрэгсэл" гэсний дараа ", биологийн идэвхт бүтээгдэхүүн" гэж, мөн хэсгийн тайлбарын "бүсээс" гэсний өмнө "хяналтын" гэж, мөн зүйлийн 10.5 дахь заалтын "гүйцэтгэсэн бол" гэсний дараа "зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж," гэж, мөн зүйлийн 11 дэх хэсгийн "худалдсан бол" гэсний дараа "зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж" гэж, 6.10 дугаар зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийн "эд" гэсний өмнө "эс," гэж, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "импортолсон бол" гэсний дараа "зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж," гэж, 6.15 дугаар зүйлийн 3.2 дахь заалтын "борлуулсан" гэсний дараа ", үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "буцаан" гэсний дараа "аваагүй, эсхүл" гэж, 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "агнасан" гэсний дараа ", тээвэрлэсэн" гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн "нутагшуулсан" гэсний дараа ", өсгөж үржүүлсэн" гэж, 7.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын "худалдсан бол" гэсний дараа "хууль бусаар бэлтгэсэн эд зүйлийг хурааж" гэж, 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "бол" гэсний дараа "зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж," гэж, мөн зүйлийн 2.3 дахь заалт, 10 дахь хэсгийн "бол" гэсний дараа "учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж" гэж, 8.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсгийн "гэрээг цуцалж" гэсний дараа ", учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж" гэж, 10.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "учирсан бол" гэсний дараа "учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж" гэж, 10.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "хурааж" гэсний дараа "тухайн" гэж, мөн зүйлийн 8, 9 дэх хэсгийн "бараа" гэсний өмнө "тухайн" гэж, 10.13 дугаар зүйлийн 3.3 дахь заалтын "байгууллагад" гэсний дараа "цуцлагдсан, эсхүл сунгасан гэрээний тухай мэдээллийг" гэж, АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН гарчгийн "ТАТВАР," гэсний дараа "МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, гэж, 11.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "хохирогчид" гэсний дараа "бичгээр" гэж, 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "бол" гэсний дараа "зөрчлийг арилгуулж, анхны зураг төсөлд нийцүүлж" гэж, 14.5 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн "цагаар" гэсний дараа "эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр" гэж, 15.2 дугаар зүйлийн тайлбарын "тагнуул," гэсний дараа "гааль," гэж, мөн тайлбарын "алба хаагчийн" гэсний өмнө "болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын" гэж, 15.14 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн" гэсний дараа, мөн зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтын "төрийн" гэсний дараа "болон албаны" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5.7 дугаар зүйл:
"5.7 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом тоглох
1.Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
2/5.11 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:
"4.Химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Химийн хорт, аюултай бодисын хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн хүлцэх хэмжээний талаарх стандартыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
3/6.1 дүгээр зүйл:
"6.1 дүгээр зүйл.Хог хаягдлын тухай хууль зөрчих
1.Аюултай хог хаягдлыг:
1.1.түр хадгалах;
1.2.цуглуулах;
1.3.тээвэрлэх;
1.4.дахин боловсруулах;
1.5.устгах;
1.6.бүртгэх;
1.7.тайлагнах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Тээврийн хэрэгслийн болон барилгын хог хаягдлыг:
2.1.цэвэрлэх;
2.2.цуглуулах;
2.3.ангилах;
2.4.тээвэрлэх;
2.5.дахин боловсруулах;
2.6.сэргээн ашиглах;
2.7.устгах;
2.8.булшлах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг:
3.1.ангилах;
3.2.цуглуулах;
3.3.тээвэрлэх;
3.4.дахин боловсруулах;
3.5.сэргээн ашиглах;
3.6.устгах журам, аргачлал, зааврыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Харьяа нэгж, байгууллагад үүссэн болон цэргийн зориулалтаар ашиглаж байсан газарт үлдсэн галт зэвсэг, сум, галт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис, тэдгээрийн үлдэгдлийг:
4.1.цуглуулах;
4.2.тээвэрлэх;
4.3.дахин боловсруулах;
4.4.сэргээн ашиглах;
4.5.устгах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хог хаягдлыг:
5.1.ангилах;
5.2.цуглуулах;
5.3.тээвэрлэх;
5.4.дахин боловсруулах;
5.5.сэргээн ашиглах;
5.6.устгах журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Энгийн хог хаягдлыг:
6.1.цэвэрлэх;
6.2.ангилах;
6.3.цуглуулах;
6.4.тээвэрлэх;
6.5.дахин боловсруулах;
6.6.сэргээн ашиглах;
6.7.устгах;
6.8.булшлах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын талаар хуульд заасан:
7.1.энгийн хог хаягдлаа ангилан ялгах;
7.2.хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях, эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
7.3.үүссэн аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх;
7.4.хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тогтоосон хугацаанд төлөх;
7.5.эзэмшлийн барилга, байгууламжийн гадна хана, хашаа, хайсан дээр хог хаягдал болохоор зар сурталчилгаа байршуулахгүй байх;
7.6.нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх;
7.7.барилга барих, буулгах, засварлах үйл ажиллагаанаас гарах хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлж, үйлчилгээний хөлсийг хариуцах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.Аж ахуйн нэгж, байгууллага нь хөрс бохирдуулагч жорлон байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
11.Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө дээр зар сурталчилгаа байршуулсан, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12.Хуульд заасны дагуу гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх чиглэл, хуваарийг тогтоож, сум, дүүргийн Засаг даргаар батлуулж мөрдөх үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
13.Хуульд заасны дагуу тогтоосон хуваариар хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагад хүлээлгэж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
14.Энгийн хог хаягдлыг зориулалтын, битүүмжлэлтэй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.Хуульд заасны дагуу гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үед түүнийг унах, асгарах, хийсэхээс сэргийлэх арга хэмжээ аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
16.Хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн үйл ажиллагааг эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
17.Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлал, зуслан, орон сууц, олон нийтийн бүс, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс, хүн амын унд, ахуйн усан хангамжийн тэжээгдлийн мужийн дотор, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламж байгуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
18.Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
19.Хог хаягдлын төвлөрсөн цэгт аюултай хог хаягдал, халдвартай хог хаягдал, эсхүл шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал булшилсан, шатаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
20.Тогтоосон цэгээс бусад газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулсан, эсхүл энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
21.Аж ахуйн нэгж, байгууллага нь аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
22.Аюултай хог хаягдал хадгалах, устгах байгууламжийг хуулиар байгуулахыг хориглосон байршилд байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
23.Аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24.Аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагааг хуульд заасан шаардлагын дагуу эрхлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
25.Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч нь хууль заасны дагуу холбогдох мэдээллийг байгууламжийг хааснаас хойш 10 жил хадгалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
26.Нийтийн эдэлбэр газар, эсхүл ногоон бүсэд энгийн хог хаягдал хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
27.Аюултай хог хаягдлын жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав, баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, экспортлох үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
28.Үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг цуглуулж, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах, устгах, экспортлох амьдралын мөчлөгийг харуулсан схемтэй байх, эсхүл түүнийг олон нийтэд нээлттэй байлгах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
4/6.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:
"6.Хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсхүл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
5/6.15 дугаар зүйлийн 1.2 дахь заалт:
"1.2.хуульд заасан дүгнэлт гаргуулаагүй;"
6/6.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:
"8.Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээнд мөрдөх техникийн зохицуулалтыг зөрчсөн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
7/6.19 дүгээр зүйл:
"6.19 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хууль зөрчих
1.Сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаанд стандарт, сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөөгүй, хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулаагүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Спортын сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг зохих журмын дагуу эрх авалгүй эрхэлсэн, эсхүл эрх аваагүй этгээдээр сургалт-дасгалжуулалтыг удирдуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Спортын сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагааг зохих журам, стандартын дагуу эрхлээгүй бол дасгалжуулагчийн эрхийг хасаж нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт заагдаагүй спортын тэмцээн зохион байгуулсан бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Орон нутгийн чанартай спортын тэмцээнийг урьдчилан мэдэгдэлгүйгээр зохион байгуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Орон нутгийн чанартай спортын тэмцээнийг зохион байгуулахад спортын тэмцээн зохион байгуулах дүрэм, стандартын талаар танилцуулаагүй, оролцогчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулаагүй, аюулгүй байдлыг хангаагүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Допингийн эсрэг үндэсний дүрмийг зөрчсөн бол спортын тэмцээнд оролцох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
8/6.20 дугаар зүйл:
"6.20 дугаар зүйл.Хүүхдийн эрхийг зөрчих
1.Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хуулиар асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд:
1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;
1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;
1.3.хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй;
1.4.хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хүн, хуулийн этгээд нь:
2.1.хүүхдэд утаат тамхи татахыг санал болгосон, бэлэглэсэн, эсхүл утаат тамхи олж авах, хэрэглэхэд дэмжлэг үзүүлсэн;
2.2.хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, өв залгамжлах, эсхүл ажил үйлчилгээний хөлс, урамшуулал авах эрхийг хязгаарласан;
2.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Хүүхдийг:
3.1.аливаа төлбөр, хураамжийг төлөөгүй үндэслэлээр хүүхдийн сурч боловсрох эрхийг хууль бусаар хязгаарласан;
3.2.өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;
3.3.өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, бусад арга хэмжээнд оролцуулсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Сургууль, сургуулийн дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага нь хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
7.Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9/7.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:
"6.Ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, бэлтгэсэн бол хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн эд зүйлийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
10/7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь заалт:
"2.2.хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
11/10.17 дугаар зүйл:
"10.17 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих
1.Ажил олгогч хуульд зааснаар албан журмын нийгмийн даатгалд хамрагдаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор шимтгэл ногдох орлогыг нуусан, эсхүл хэмжээг нь санаатайгаар бууруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, тайлагнаагүй бол хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ажил олгогч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажил, хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй хүнд шимтгэл төлсөн, эсхүл үндэслэлгүйгээр цалин хөлсийг өсгөж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авсан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Банк, санхүүгийн байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгоогүй саатуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
12/10.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:
"2.Хуульд заасан журмын дагуу гэрчилгээг хүчингүй болгоогүй, эсхүл гэрчилгээг хүчингүйд тооцох хуулиар тогтоосон нөхцөлийн дагуу гэрчилгээг хүчингүйд тооцоогүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
13/11.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч хуурамч, худал, ташаа мэдээлэл бүхий зар сурталчилгааг тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
14/11.10 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг:
"2.Хүн, хуулийн этгээд:
2.1.нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг нийтэд санал болгосон;
2.2.үнэт цаас гаргагч нь үнэт цаасны арилжаанаас төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг тухайн үнэт цаасны танилцуулгад зааснаас өөр зориулалтаар зарцуулсан;
2.3.хуульд зааснаас өөр этгээд өөрийн оноосон нэртэй "Үнэт цаасны компани" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "ҮЦК" гэсэн товчилсон тэмдэглэгээ хэрэглэсэн;
2.4.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд, эсхүл хүчингүй болгосны дараа тухайн хуулийн этгээдийн харилцагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөс бусад аливаа гэрээ, хэлцэл, гүйлгээ хийсэн;
2.5.хөрөнгө оруулалтын сан хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
2.6.үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь өөрийн үнэт цаасны бүртгэлд байгаа үнэт цаасыг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулсан;
2.7.кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд өөрт хадгалагдаж байгаа үнэт цаасны талаар өмчлөгчөөс бусад аливаа этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулсан, эсхүл захиран зарцуулсан;
2.8.кастодианы үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүргийг түүний харилцагчийн дансан дахь үнэт цаас болон мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэсэн;
2.9.хөрөнгийн бирж энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Үнэт цаасны зах зээлийн оролцогч, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч, аудитор эрх бүхий байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлэх, эсхүл гадаад улсын эрх бүхий зохицуулагч байгууллага, эсхүл олон улсын байгууллагын хүсэлтэд заасан шаардлагатай мэдээллийг тогтоосон хугацаанд, шаардсан хэлбэрээр баталгаажуулж ирүүлэхийг зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, тэдгээрийн холбогдох этгээд, эсхүл тухайн нөхцөл байдалтай холбоотой аливаа этгээдээс бичгээр шаардсаныг биелүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
15/11.13 дугаар зүйлийн 3, 4, 6, 9 дэх хэсэг:
"3.Хуульд заасныг зөрчиж даатгагч өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа энэ хэсэгт заасан хөрөнгийн талаар эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр хуулиар хориглосон үйлдэл хийсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Даатгагч:
4.1.хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан;
4.2.хуульд заасан шаардлагыг хангаагүй аудиторыг санхүүгийн тайлангаа баталгаажуулах зорилгоор томилсон;
4.3.урт хугацааны даатгагч хуульд заасны дагуу өөрийн актуарчийг томилоогүй, эсхүл хуульд заасан хугацаанд актуарын хяналт шалгалт хийлгээгүй;
4.4.зөвхөн даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж даатгалын үйл ажиллагаа, түүнтэй холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн;
4.5.оноосон нэрийн ард "даатгал" гэсэн үгийг заавал хэрэглэх журам зөрчсөн;
4.6.даатгагч, түүний холбогдох этгээд үйл ажиллагааны шалгалтын үед хуулиар тогтоосон үүргээ биелүүлээгүй;
4.7.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тухай мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш эрх бүхий байгууллагаас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр шинээр даатгалын гэрээ байгуулсан, эсхүл тухайн өдрөөс өмнө байгуулсан даатгалын гэрээг шинэчилсэн, эсхүл өөрчилсөн;
4.8.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр даатгалын үйл ажиллагааг шилжүүлсэн, эсхүл нэгтгэсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Аудитор нь даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан:
6.1.даатгагч төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болж болзошгүй байгаа;
6.2.даатгалын үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг үйлдсэн, эсхүл үйлдсэн байж болзошгүй;
6.3.даатгагч хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн дүгнэлтийг эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
9.Актуарч нь:
9.1.даатгагч хууль тогтоомж, даатгалын багц дүрмийг зөрчсөн, эсхүл зөрчсөн байж болзошгүй, эсхүл даатгагч хууль тогтоомж зөрчсөн нь даатгуулагчийн эрх ашигт ноцтой нөлөөлнө гэж үзсэн тухай даатгагчийн баримт материалд үндэслэн гаргасан дүгнэлтийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй;
9.2.хуульд заасны дагуу энэ зүйлийн 9.3 дахь заалтад заасныг даатгагчид мэдэгдсэн бөгөөд тогтоосон хугацаанд даатгагч ямар нэг арга хэмжээ аваагүй бол энэ тухай эрх бүхий байгууллагад даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
9.3.даатгагч түүнтэй байгуулсан гэрээгээ цуцалсан, эсхүл өөрөө ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдэж чөлөөлөгдсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад хуульд заасан асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
16/11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг:
"11.Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
17/13.4 дүгээр зүйл:
"13.4 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хууль зөрчих
1.Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэвгүй этгээд мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн бол зөрчлийг арилгуулж, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь:
2.1.цөм сүргийн болон үржлийн малыг технологит хугацаанд үзлэг ангилалтад хамруулаагүй, ашиг шимт чанарыг үнэлүүлж, баталгаажуулаагүй;
2.2.үр, хөврөлийг мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн хяналтын доор ашиглаагүй бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь:
3.1.эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн мал, эсхүл стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг сайжруулагчаар ашигласан;
3.2.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрснөөс өөр үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг ашигласан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд нь малыг дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглүүлэх, нэгдсэн бүртгэлд хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тусгай зөвшөөрөлгүйгээр шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх үйл ажиллагааг эрхэлсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь:
6.1.тухайн жилд импортлохоор тогтоосон мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг зөрчсөн;
6.2.малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад тухайн төрөл, зүйл, цуврал тус бүрийн сорьцын ижил хувийг малын үндэсний генийн санд байршуулаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэгч нь:
7.1.малын болон малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэлийг хөтлөөгүй;
7.2.үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанарын үнэлгээ хийгээгүй;
7.3.технологийн хугацаанд үржлийн малд үзлэг ангилалт, тохируулан сонголт хийх, өсвөр малыг үржилд шилж сонгох, цөм сүрэг бүрдүүлээгүй;
7.4.бог малын, шаардлагатай тохиолдолд бод малын хээлтүүлэгчийг сүргээс тусгаарлах, мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ үзүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."
4 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Зөрчил үйлдсэн арван зургаагаас" гэснийг "Энэ хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэн арван дөрвөөс" гэж, 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "мэдэгдэлгүйгээр" гэснийг "бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад" гэж, 6.2 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн "хоёр зуун" гэснийг "нэг зуун" гэж, 6.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож" гэснийг "зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг хурааж" гэж, мөн зүйлийн 8 дахь хэсгийн "зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл," гэснийг "зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйл," гэж, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн тайлбарын "хэрэгслийг" гэснийг "хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг" гэж, 6.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "журам" гэснийг "шаардлагыг" гэж, 6.17 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн "үйл ажиллагааг зогсоож" гэснийг "зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж" гэж, 7.11 дүгээр зүйлийн 7.5 дахь заалтын "хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэснийг "зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 7.14 дүгээр зүйлийн 3.2 дахь заалтын "шатахууныг" гэснийг "шатахуун, тусгай шингэн, шатдаг хийг" гэж, 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "боловсрох, хүүхдээ сургахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх" гэснийг "боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх" гэж, 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Зөвшөөрөлтэйгөөр" гэснийг "Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй" гэж, мөн зүйлийн 1, 2 дахь хэсгийн "тавин" гэснийг "хорин" гэж, "таван зуун" гэснийг "хоёр зуун" гэж, 10.7 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн тайлбарын "8 дахь" гэснийг "8, 9 дэх" гэж, 10.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Дүрэмд орсон" гэснийг "Хоршооны тухай хууль зөрчиж дүрэмд орсон" гэж, 11.3 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн "арван" гэснийг "хоёр" гэж, 11.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, мөн зүйлийн 10.3 дахь заалтын "хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэснийг "хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 11.10 дугаар зүйлийн 11 дэх хэсгийн, 11.13 дугаар зүйлийн 5, 10 дахь хэсгийн, 11.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэснийг "хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "тооцоо, даатгал, даатгалын мэргэжлийн оролцогчийн" гэснийг "тооцооны" гэж, мөн хэсгийн "гурван зуун" гэснийг "дөрвөн мянган" гэж, "гурван мянган" гэснийг "дөчин мянган" гэж, 11.9 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтын "хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэснийг "хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, мөн зүйлийн 3.7 дахь заалтын "хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэснийг "хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 11.13 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын, мөн зүйлийн 8 дахь хэсгийн, 11.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "зургаан мянган" гэснийг "гурван мянган" гэж, мөн зүйлийн 5, 8 дахь хэсгийн "хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэснийг "хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, мөн зүйлийн 6 дахь хэсгийн "хүнийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэснийг "хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 11.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "сангийн төлөөлөгч," гэснийг "сангийн төлөөлөгч нь" гэж, 11.21 дүгээр зүйлийн 17 дахь хэсгийн "энэ хуульд заасан" гэснийг "энэ зүйлд заасан бусад" гэж, 11.22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "бол" гэснийг ", эсхүл нэвтрүүлэх оролдлого хийсэн бол хилээр нэвтрүүлэхийг хориглож" гэж, 12.9 дүгээр зүйлийн гарчгийн "хүчний" гэснийг "хүч" гэж, 12.11 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгийн "нь гурван сарын хугацаагаар түр, хэсэгчлэн" гэснийг "зөрчил арилтал түр" гэж, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "хаагчийг" гэснийг "хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 7.3 дахь заалтын "хэрэгсэл," гэснийг болон "үйл ажиллагааг зогсоож," гэснийг, 6.14 дүгээр зүйлийн 3.4 дэх заалтын "учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж" гэснийг, мөн зүйлийн 7 дахь хэсгийн ", органик" гэснийг, 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж" гэснийг, 7.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн ", эсхүл олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн" гэснийг, 12.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 6.21 дүгээр зүйл, 7.11 дүгээр зүйлийн 2.3 дахь заалт, 11.12 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
