- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНТҮМЭН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ
БАЯНТҮМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 16-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 15 Цагаан дэрс
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 4, 5, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг."Баянтүмэн сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 13 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дугаар хэсэг Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл ангилалын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчилсүгэй.
Хоёр.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /А.Энхтүвшин/-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА Ж.БАТЧУЛУУН
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 16 дугаар
хуралдааны 15 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
№ |
Газар ашиглалтын зориулалт |
Хэмжих нэгж |
1 га газрын суурь үнэлгээ /төг/ |
Газрын төлбөр |
|||||
1-р бүс |
2-р бүс |
||||||||
Итгэлцүүр |
Төлбөрийн хэмжээ /төг/ |
Итгэлцүүр |
Төлбөрийн хэмжээ /төг/ |
||||||
7 |
ХАА-гаас бусад үйлдвэрлэл |
Баяжуулах болон бусад үйлдвэрлэл |
1 га |
16 000 000 |
0,3 |
48000 |
0,3 |
48000 |
|
Зам шугам сүлжээ |
1 км |
7 500 |
0 |
7500 |
0 |
7500 |
|||
Тусгай хамгаалалттай газар /3 дахин өснө/ |
1 га |
16 000 000 |
0,3 |
48000 |
0,3 |
48000 |
|||
Аялал жуулчлал |
1 га |
16 000 000 |
0,6 |
96000 |
0,6 |
96000 |
|||
Ашиглалт олборлолт явуулж буй талбай |
1 га |
50 000 000 |
0.5 |
500 000 |
0.5 |
500 000 |
|||
Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж |
1 га |
16 000 000 |
0.3 |
48000 |
0.3 |
48000 |
|||
Ашиглалт явуулаагүй талбай |
1 га |
16 000 000 |
0.3 |
48000 |
0.3 |
48000 |
|||
Ойн болон Усан сан бүхий газар |
1 га |
50 000 000 |
0.4 |
400 000 |
0.4 |
400 000 |
Текст томруулах
A
A
A

