A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/1.8 дугаар зүйлийн 6.29, 6.30 дахь заалт:

"6.29.хорих ангийн эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.27 дугаар зүйлийн 3.11, 3.12, 3.13 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил;

6.30.Авлигатай тэмцэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.30 дугаар зүйлд заасан зөрчил."

2/1.9 дүгээр зүйлийн 1.6, 1.7 дахь заалт:

"1.6.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад зөрчил үйлдсэн этгээд нь арван зургаан насанд хүрээгүй бол;

1.7.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн этгээд нь арван дөрвөн насанд хүрээгүй бол."

3/1.12 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

"9.Прокурор энэ зүйлийн 8.1, 8.2 дахь заалтад заасан шийдвэр гаргахдаа гомдол гаргагчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээг даруй авч болно."

4/1.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Прокурор, шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан шийдвэрлэнэ."

5/3.8 дугаар зүйл:

"3.8 дугаар зүйл.Шинжээч:

1.Шинжээчийг эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу шинжилгээний байгууллагаас томилно.

2.Шинжээч дараах эрхтэй:

2.1.зөрчлийн хавтаст хэргийн материалаас шинжилгээ хийх зүйлд холбогдох хэсэгтэй нь танилцах;

2.2.эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөр зөрчил шалгах ажиллагаанд оролцох, шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар оролцогчид асуулт тавих, зөрчил шалгах ажиллагааны тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;

2.3.дүгнэлт гаргахад хэрэгцээтэй нэмэлт баримт ирүүлэх талаар шүүх, эрх бүхий албан тушаалтанд хандаж хүсэлт гаргах;

2.4.шинжээчид тавьсан асуулт нь түүний тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тусгай мэдлэгт хамаарахгүй, эсхүл шинжилгээ хийх баримт сэлтэд холбогдох хүн, байгууллагатай ашиг сонирхлын зөрчил үүсэхээр бол шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах;

2.5.шинжилгээний байгууллагаас гадуур шинжээчээр томилогдсон тохиолдолд шинжилгээний зардал, ажлын хөлсийг гаргуулан авах;

2.6.аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах.

3.Шинжээч дараах үүрэгтэй:

3.1.эрх бүхий албан тушаалтны тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах;

3.2.гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх.

4.Шинжээч тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, эсхүл тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, эсхүл худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ.

5.Шинжээчийн үүргийг багаар гүйцэтгэж болно."

6/4.2 дугаар зүйлийн 4-8 дахь хэсэг:

"4.Хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан бол ажиллагаа дууссанаас хойш даруй зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийн тайлбарыг бичгээр гаргаж, нотлох баримтын хамт прокурорт хүргүүлнэ.

5.Прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тайлбар, нотлох баримтыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ.

6.Прокурор зөрчил шалгах ажиллагааг даруй явуулахгүй бол нотлох баримт гэмтэх, устах, зөөвөрлөх, нуун далдлах бодит эрсдэл байсан эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд тухайн ажиллагаанд оролцсон хүнийг дуудаж мэдүүлэг авч, шаардлагатай нэмэлт материалыг эрх бүхий албан тушаалтнаас гаргуулан авч болно.

7.Прокурор эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн тайлбар, нотлох баримттай танилцсаны дараа дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

7.1.зөрчил шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох;

7.2.зөрчил шалгах ажиллагаа, нотлох баримтыг хүчингүй болгох.

8.Энэ зүйлийн 7.2 дахь заалтад заасан прокурорын шийдвэрт хураан авсан эд зүйл, баримт бичиг, битүүмжилсэн эд хөрөнгийг эзэмшигчид нь эргүүлэн олгохыг даалгана."

7/4.5 дугаар зүйлийн 3-8 дахь хэсэг:

"3.Эрх бүхий албан тушаалтан шуудан-цахилгаанаар явуулсан зүйлийг шуудан-цахилгаан харилцааны байгууллагад байх үед нь прокурорын зөвшөөрлөөр хураан авах, эсхүл үзлэг хийж болно.

4.Зарим онцлох эд зүйл, үнэт эдлэл, түүх, соёлын дурсгалт зүйл, тэсэрч дэлбэрэх, хордуулах бодисыг хураан авах ажиллагаанд мэргэжилтнийг оролцуулж, эсхүл мэргэжлийн байгууллагад хандан гүйцэтгүүлж болно.

5.Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг зөрчлийн хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана.

6.Хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна.

7.Эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааны үед үзлэг хийхдээ энэ хуулийн 4.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

8.Хэрэгт ач холбогдолтой цахим баримтыг хуулбарлан авах, эсхүл түүнийг устгах, нэвтрэх боломжийг хязгаарлах боломжгүй бол цахим төхөөрөмжийг хураан авч болно."

8/4.11 дүгээр зүйлийн 2.4 дэх заалт:

"2.4.хүний биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох шаардлагатай бол."

9/4.11 дүгээр зүйлийн 9-16 дахь хэсэг:

"9.Шинжилгээний объектыг хүргэх, тээвэрлэх боломжгүй тохиолдолд шинжээчийг шинжилгээний объект байгаа газарт чөлөөтэй нэвтрүүлэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах үүргийг шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан, шинжээч томилсон эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээнэ.

10.Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан шийдвэрт шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллагын болон шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийж дүгнэлт гаргах хугацаа, шинжээчийн мэдэлд шилжүүлэн өгсөн шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана.

11.Шинжилгээний байгууллага нь шинжилгээ хийлгэх тухай шийдвэрийг хүлээн авмагц шинжээч, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр даалгана.

12.Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд тухайн байгууллагад ажилладаггүй тусгай мэдлэг эзэмшсэн хүнийг шинжээчээр оролцуулж болно.

13.Энэ зүйлийн 12 дахь хэсэгт заасан тохиолдолд тухайн хүнийг шинжээчээр оролцуулах тухай шинжилгээний байгууллага нь шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ.

14.Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийг донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоолгох шаардлагатай гэж үзвэл шинжилгээнд хамруулах тухай шийдвэрийг эмнэлгийн байгууллагад хүргүүлнэ.

15.Донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоолгох шаардлагатай холбогдогч өөртөө, эсхүл бусдад аюул учруулж болзошгүй бол эмнэлгийн байгууллагад албадан хүргэж болно.

16.Эмнэлгийн байгууллагад албадан хүргэх ажиллагааг тухайн шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ."

10/4.12 дугаар зүйлийн 2-17 дахь хэсэг:

"2.Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэр, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.

3.Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна.

4.Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах талаар гаргасан оролцогчийн хүсэлтийг үндэслэн, тэдгээрийг хадгалах асуудлыг эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхийн шийдвэрт тусгайлан зааж болно.

5.Тусгай хадгалалт, хамгаалалт шаардлагатай хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний объектыг шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан, шинжилгээний байгууллагын шинжээчийн саналаар тухайн байгууллагаас өөр байгууллагад хадгалуулж болно.

6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.

7.Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу, эсхүл шүүхэд шилжүүлэхдээ хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хамт хүргүүлнэ.

8.Зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд овор хэмжээний хувьд болон бусад шалтгаанаар хөрөнгө, орлого, эд зүйлийн хамт хүргүүлэх боломжгүй бол түүнийг шүүхийн шийдвэр гартал зохих журмын дагуу хадгалж, энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.

9.Эрх бүхий албан тушаалтны хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний объект нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл зөрчлийг шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан өгөх боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

10.Эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг хүлээн авсан шүүх ажлын 2 өдрийн дотор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

10.1.хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;

10.2.хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;

10.3.худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалах;

10.4.устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.

11.Эрх бүхий албан тушаалтны энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэр, эсхүл зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг буцаан олгохоор заасан боловч энэ зүйлийн 10.1, 10.3, 10.4 дэх заалтад заасны дагуу тухайн хөрөнгө, орлого, эд зүйлийг шилжүүлсэн, худалдан борлуулсан, устгасан тохиолдолд эзэмшигчид нь адил төрөл, чанарын эд зүйлийг олгох, эсхүл үнийг төлнө.

12.Эрх бүхий байгууллага нь энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан ажиллагааны тэмдэглэл, устгасан, шилжүүлсэн, худалдан борлуулсан хөрөнгө, орлого, эд зүйлийн жагсаалтыг зөрчлийн хэрэгт хавсаргана.

13.Зөрчлийн хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх болон энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан ажиллагааны журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор хамтран батална.

14.Шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн улмаас хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн талаар энэ зүйлийн 15 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана.

15.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

15.1.эзэмшигчид нь буцаан олгох;

15.2.устгах;

15.3.улсын орлого болгох;

15.4.зөрчлийн хэрэгт хадгалах.

16.Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг буцаан олгох нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэлтэй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй, эсхүл хуулиар хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахаар бол эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 15.2, 15.3 дахь заалтад заасан шийдвэрийг гаргана.

17.Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хадгалах шаардлагатай бол энэ зүйлийн 15.4 дэх заалтад заасан шийдвэрийг гаргана."

11/4.13 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

"9.Зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тэмдэглэлд гарын үсэг зурах боломжгүй бол энэ тухай эрх бүхий албан тушаалтан тайлбар бичиж тэмдэглэлд хавсаргана."

12/4.16 дугаар зүйл:

"4.16 дугаар зүйл.Дуудан ирүүлэх

Хэвлэх

1.Эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцуулахаар зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлж болно.

2.Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно.

3.Энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч оргон зайлсан бол түүний хаана байгааг олж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг явуулж болно.

4.Эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг энэ хуулийн 1.11 дүгээр зүйлд заасан журмаар тооцож, холбогдогчоор нөхөн төлүүлнэ.

5.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ.

6.Холбогдогчийг албадан ирүүлэх журмыг Улсын Ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална."

13/4.17 дугаар зүйл:

"4.17 дугаар зүйл.Зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах

Хэвлэх

1.Нэг, эсхүл хэд хэдэн зөрчлийг хэд хэдэн холбогдогч хамтран үйлдсэн, эсхүл нэг холбогдогч хэд хэдэн зөрчлийг үйлдсэн бол зөрчлийн хэргийг нэгтгэж шалгах ажиллагааг явуулж болно.

2.Зөрчлийн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалган шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим холбогдогчид холбогдох зөрчлийн хэргийг тусгаарлаж болно.

3.Зөрчлийн хэргийн нэгтгэх, эсхүл тусгаарлах тухай саналыг эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорт гаргана.

4.Прокурор энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

4.1.зөрчлийн хэргийг тусгаарлах, эсхүл нэгтгэх;

4.2.зөрчлийн хэргийг тусгаарлах, эсхүл нэгтгэхээс татгалзах.

5.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар гомдол гаргана.

6.Зөрчлийн хэргийг нэгтгэн шалгах ажиллагааг явуулсан боловч зарим зөрчлийн хэрэг нь нотлогдоогүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг тусгаарлан, хэрэгсэхгүй болгоно."

14/6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

3.1.шийдвэрийг хэвээр үлдээх;

3.2.шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгож, даалгавар өгөх;

3.3.шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн болон эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах."

15/6.6 дугаар зүйлийн 6-9 дэх хэсэг:

"6.Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээг авч болно.

7.Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.

8.Оролцогч зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргана.

9.Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд энэ хуулийн 7.5 дугаар зүйлд заасан журмыг баримтална."

16/6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно."

17/6.9 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг:

"5.Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 6.20, 6.26 дугаар зүйлд заасан зөрчлийн хохирогч, гэрч, тэдгээрт тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүний аюулгүй байдлыг хангах зорилгоор зөрчлийн хэргийг холбогдогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчид танилцуулахдаа хохирогч, гэрчийн мэдүүлэг болон биеийн байцаалтыг нууцлах арга хэмжээг авна.

6.Шаардлагатай бол мэдээлэл нууцлах арга хэмжээг энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад зөрчлийн гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор хэрэглэж болно."

18/6.12 дугаар зүйл:

"6.12 дугаар зүйл.Шийтгэлээс чөлөөлөх

Хэвлэх

1.Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, прокурорт даруй мэдэгдэнэ.

2.Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:

2.1.тухайн хүнийг зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;

2.2.Зөрчлийн тухай хуулийн 2.3 зүйлд заасан үндэслэл нотлох баримтаар тогтоогдсон эсэх;

2.3.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой эсэх;

2.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай эсэх;

2.5.зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах шаардлагатай эсэх.

3.Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзвэл албадлагын арга хэмжээ авхуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүхэд гаргана.

4.Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

5.Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүнийг шийтгэлээс чөлөөлөхдөө түүний хувийн байдалтай холбоотой дараах мэдээллийг тогтоосон байна:

5.1.төрсөн он, сар, өдөр, нас;

5.2.амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл;

5.3.зөрчил үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;

5.4.зөрчил хамтран үйлдэгч байсан эсэх;

5.5.өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах.

6.Холбогдогчийн насыг хуулийн дагуу авсан иргэний бүртгэлийн бичиг баримтаар тодорхойлно.

7.Холбогдогчийн насыг тогтоох зорилгоор дараах тохиолдолд шинжээч томилно:

7.1.энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан бичиг баримт нь хуурамч гэж үзэх үндэслэл байвал;

7.2.энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан бичиг баримт байхгүй бол;

7.3.өөр улсад бүртгэлтэй, энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан бичиг баримтыг олж авах боломжгүй бол.

8.Арван найман насанд хүрээгүй холбогдогчийг шийтгэлээс чөлөөлөхөд түүний зан байдал, араншин, зөрчил үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан, зөрчил үйлдэхийн өмнө болон зөрчил үйлдсэний дараа биеэ хэрхэн авч явж байсан зэргийг харгалзан үзэж болно.

9.Эрх бүхий албан тушаалтан шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийн хувийг зөрчил үйлдсэн хүнд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ.

10.Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорт даруй мэдэгдэнэ.

11.Эрх бүхий албан тушаалтны шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ.

12.Оролцогч эрх бүхий албан тушаалтны шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу харьяалах шүүхэд гомдол гаргана."

19/7.3 дугаар зүйлийн 8-13 дахь хэсэг:

"8.Албадан эмчилгээнд хамруулах хугацааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасны дагуу тухайн этгээдийг албадан эмчлэх байгууллага тогтооно.

9.Шүүх зөрчил үйлдсэн хүнд баривчлах шийтгэлээс гадна албадан эмчлэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн бол тухайн этгээд баривчлах шийтгэлийг эдэлж дууссаны дараа түүнийг албадан эмчилгээнд хамруулна.

10.Албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэрийг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуульд заасан журмаар гүйцэтгэнэ.

11.Албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай холбогдогч нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулах, эсхүл оргон зайлж болзошгүй бол албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл тухайн хүнийг 48 цаг хүртэл хугацаагаар саатуулж болно.

12.Шүүхийн шийдвэр гарсны дараа албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ.

13.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан тохиолдолд баривчлах шийтгэлийг гүйцэтгэсэн байгууллага тухайн этгээдийг албадан эмчлэх байгууллагад даруй хүргэнэ."

20/8.2 дугаар зүйлийн 9-13 дахь хэсэг:

"9.Шүүх зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

10.Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө:

10.1.шүүхийн шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;

10.2.Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн;

10.3.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын аль нэг нь байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ.

12.Дараах нөхцөлийн аль нэг тогтоогдвол шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ:

12.1.шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй;

12.2.хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн;

12.3.хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

13.Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ:

13.1.шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 4.15 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасан нотлох баримтыг ашигласан;

13.2.шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

13.3.зөрчлийн хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй;

13.4.шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;

13.5.анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол;

13.6.илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол."

21/9.2 дугаар зүйлийн 14 дэх хэсэг:

"14.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 10, 11, 12, 13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг тус тус баримтална."

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн "төрийн" гэсний дараа "болон албаны" гэж, 1.8 дугаар зүйлийн 6.3 дахь заалтын "Зөрчлийн тухай хуулийн" гэсний дараа "14.12 дугаар зүйл," гэж, мөн зүйлийн 6.13 дахь заалтын "Зөрчлийн тухай хуулийн" гэсний дараа "11.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг," гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн "8.6" гэсний өмнө "6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл," гэж, 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн "шийтгэл оногдуулсан" гэсний дараа ", шийтгэлээс чөлөөлсөн" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "6.26" гэсний дараа ",6.29, 6.30" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "6.27" гэсний дараа ", 6.28" гэж, 2.2 дугаар зүйлийн 1.4 дэх заалтын "бусад" гэсний өмнө "хуульд заасан" гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн "хянан" гэсний дараа ", гомдолд дурдсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл гомдлыг хүлээн авахаас татгалзан" гэж, 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "шинжилгээ хийж" гэсний дараа ", магадалгаа гаргаж" гэж, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "зөрчлийг" гэсний дараа "газар дээр нь, эсхүл" гэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн, 7.5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн "харьяалах" гэсний өмнө "энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан" гэж, 7.6 дугаар зүйлийн гарчгийн "Шийтгэл оногдуулсан" гэсний дараа ", шийтгэлээс чөлөөлсөн" гэж, мөн зүйлийн 1, 2 дахь хэсгийн "шийтгэл оногдуулсан" гэсний дараа ", шийтгэлээс чөлөөлсөн" гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн "6.26" гэсний дараа ",6.29, 6.30" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн "6.27" гэсний дараа ", 6.28" гэж , 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "8.6" гэсний өмнө "6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 6.26 дугаар зүйл" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/1.8 дугаар зүйлийн 6.6 дахь заалт:

"6.6.олон нийтийн цагдаа Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйл, 6.1 дүгээр зүйлийн 7.2 дахь заалт, 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 44, 46, 47, 50, 53 дахь хэсэгт заасан зөрчил;"

2/1.8 дугаар зүйлийн 6.8 дахь заалт:

"6.8.цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 5.5, 5.6, 5.7 дугаар зүйл, 5.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 5.9 дүгээр зүйл, 5.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.11 дүгээр зүйлийн 1.5 дахь заалт, 5.12 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 2.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.16, 5.18, 5.19 дүгээр зүйл, 6.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 6.5 дугаар зүйлийн 1, 4, 5, 11, 12, 13, 15, 16 дахь хэсэг, 6.18 дугаар зүйлийн 4, 7 дахь хэсэг, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 6.22, 6.24 дүгээр зүйл, 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 8.8, 8.9 дүгээр зүйл, 10.4, 10.8, 10.26, 10.28 дугаар зүйл, 11.15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 13.5, 14.4, 14.5 дугаар зүйл, 14.6 дугаар зүйлийн 5, 6, 7, 9 дэх хэсэг, 14.7, 15.1 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10, 15.11, 15.18 дугаар зүйл, 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15.21 дүгээр зүйл, 15.22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил;"

3/1.8 дугаар зүйлийн 6.10, 6.11 дүгээр заалт:

"6.10.мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг , 5.15 дугаар зүйл, 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.19, 6.20 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 6.23, 6.24, 6.25, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 8.1, 8.2, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.5, 9.6, 9.7, 9.9 дүгээр зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг, 9.11, 10.2, 10.3, 10.4, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.22, 10.24, 10.25, 10.27, 11.2, 11.22 дугаар зүйл, 11.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10, 12.11, 12.12, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.7, 13.9, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.11 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;

6.11.гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 7, 9, 10 дахь хэсэг, 5.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт, 6.4 дүгээр зүйлийн 1.1, 2.8 дахь заалт, 6.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 7.2 дахь заалт, 6.18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйл, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалт, 11.21 дүгээр зүйл, 11.24 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6 дахь заалт, 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил;"

4/1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

"9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ".

5/1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Оролцогч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдлыг дараах хугацаанд бичгээр гаргана:

2.1.энэ хуулийн 6.5, 6.11 дүгээр зүйлд заасан шийдвэрт тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор;

2.2.энэ зүйлийн 2.1 дэх заалтад зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед."

6/1.12 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

8.1.шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох;

8.2.шийдвэр, үйл ажиллагааг өөрчлөх;

8.3.гомдлыг хүлээн авахаас татгалзах."

7/1.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн хүсэлтэд заасан асуудлаар оролцогч энэ хуулийн 1.12 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан нь тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно."

8/4.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

"3.Прокурор энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авсан даруй зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргана."

9/4.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

"2.Эрх бүхий албан тушаалтан хураан авах ажиллагааг эхлэхийн өмнө хураан авах эд зүйл, баримт бичгийг сайн дураар гаргаж өгөх, зааж өгөх боломжийг тухайн хүн, хуулийн этгээдийн төлөөлөгчид олгоно."

10/4.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

"5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87 дугаар зүйлд заасан хүний зайлшгүй хэрэгцээний эд зүйлийг битүүмжилж болохгүй."

11/4.10 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:

"4.Шинжилгээнд зориулан авсан хэв загвар, дээжийг хадгалах, шилжүүлэх, устгах, тээвэрлэх журмыг Засгийн газар батална.

5.Хэв загвар, дээж авах ажиллагааг хэрэг бүртгэлтийн ажиллагааны аль ч үед явуулж болно."

12/4.11 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх шийдвэрээ шинжилгээний байгууллага, шинжээчид шинжилгээний объект, эсхүл түүний дээжийн хамт хүргүүлнэ."

13/4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

"1.Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтан хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хариуцна."

14/4.13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг:

"8.Тэмдэглэлд зөрчил шалгах ажиллагаанд ашиглаж байгаа техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлтийг тэмдэглэж, бичлэг хийсэн цаг, минут, авсан гэрэл зургийн тоог тусгана. Дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана."

15/7.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийн хадгалалт, хамгаалалтыг шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан, эрх бүхий байгууллага, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай шийдвэрийг хүлээн авсан байгууллага хариуцна."

16/8.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэг:

"7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасан журмаар гаргана."

4 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын "түүний орлогч, туслах" гэснийг "орлогч, туслагч" гэж, мөн зүйлийн 6.9 дэх заалтын "15.27 дугаар зүйлд" гэснийг "15.27 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.1, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.14 дэх заалтад" гэж, мөн зүйлийн 6.2, 6.13 дахь заалтын "15.2 дугаар зүйлийн 1 дэх" гэснийг "15.2 дугаар зүйлийн 2 дахь" гэж, мөн зүйлийн 6.14 дэх заалтын "11.10 дугаар зүйлийн 2.4, 5.4" гэснийг "11.10 дугаар зүйлийн 2.1, 5.4, 12.4" гэж, мөн зүйлийн 6.19 дэх заалтын "11.31 дүгээр зүйлд" гэснийг "11.31, 11.32 дугаар зүйлд" гэж, мөн зүйлийн 6.22 дахь заалтын "11.1," гэснийг "11.1 дүгээр зүйл, 11.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 11.13 дугаар зүйл," гэж, 6.26 дахь заалтын "6.20 дахь заалтын 1, 2, 3, 4, 5, 7, 8 дахь хэсэг," гэснийг "6.20 дугаар зүйл," гэж, 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн, 1.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "гаргаж болно" гэснийг "гаргах эрхтэй" гэж, 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "талаархи" гэснийг "баримт," гэж, мөн хэсгийн "баримтыг" гэснийг "материалыг" гэж, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6, 15.7 дугаар зүйлд" гэснийг "энэ хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт" гэж, 3.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн "1.1 дэх заалтад" гэснийг "1 дэх хэсэгт" гэж, 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "зөвшөөрлийг прокуророос авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2, 22.3 дугаар зүйлд заасан журмыг баримтлана." гэснийг "саналыг уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт хүргүүлнэ." гэж, 4.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "бүртгэл" гэснийг "бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах" гэж, мөн хэсгийн "хязгаарлахыг" гэснийг "хязгаарлах, тусгаарлахыг" гэж, 4.13 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "1.1 дэх заалтад" гэснийг "1 дэх хэсэгт" гэж, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "даруй" гэснийг "энэ хуулийн 4.2 дугаар зүйлд заасан журмын дагуу" гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "3" гэснийг "5" гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "6.6 дугаар зүйлд" гэснийг "6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт" гэж, "7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "хуудасны маягтыг" гэснийг "болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журмыг" гэж, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2, 24.4 дүгээр зүйлд" гэснийг "энэ хуулийн 4.5, 4.6 дугаар зүйлд" гэж, 9.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "1 дэх хэсэгт" гэснийг "1.1, 1.3 дахь заалтад" гэж, мөн зүйлийн 12 дахь хэсгийн "Гучин найм, Гучин есдүгээр бүлэгт заасан үндэслэл, журмын" гэснийг "38.1, 38.2 дугаар зүйлд заасны" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь заалтын "11.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг" гэсний ", 3" гэснийг, 9.1 дүгээр зүйлийн 1, 7, 9, 11, 13 дахь хэсгийн "Цагдаагийн байгууллагын" гэснийг" мөн зүйлийн 12 дахь хэсгийн "цагдаагийн байгууллагын" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.11 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР