A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай," гэсний дараа "Зөрчил шалган шийдвэрлэх тухай," гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "мөрдөгч" гэсний өмнө "эрх бүхий албан тушаалтны шийдвэр," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "төрийн эрх бүхий байгууллагын" гэснийг "эрх бүхий албан тушаалтны" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын "төрийн эрх бүхий байгууллагыг" гэснийг "эрх бүхий албан тушаалтныг" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "төрийн эрх бүхий байгууллага" гэснийг "эрх бүхий албан тушаалтан" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР