- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2013-А/309-д/ - /БСШУС-ын 2018 оны А/425 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар A/165
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2013-А/309-д/
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Журам, загвар шинэчлэн батлах тухай" 2013 оны А/309 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам"-ын 4.1, 4.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/4.1 дэх заалт:
"4.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангид дараах чиглэлээр авах улсын шалгалтыг сургууль зохион байгуулна."
2/4.2 дахь заалт:
"4.2. Улсын шалгалтын даалгаврыг бага, дунд боловсролын стандартад үндэслэн боловсролын үнэлгээний байгууллага боловсруулж, шалгалтын товын хамт аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ. Боловсролын чанарыг тогтоох үндэсний судалгааг боловсролын үнэлгээний байгууллага түүврийн аргаар зохион байгуулна."
2. Энэхүү тушаалыг 2013-2014 оны хичээлийн жилд суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангид, 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангид тус тус мөрдсүгэй.
САЙД Л.ГАНТӨМӨР
Текст томруулах
A
A
A

2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр |
Улаанбаатар хот |
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Журам, загвар шинэчлэн батлах тухай” 2013 оны А/309 дүгээр тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын 4.1, 4.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/4.1 дэх заалт:
“4.1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангид дараах чиглэлээр авах улсын шалгалтыг сургууль зохион байгуулна.”
2/4.2 дахь заалт:
“4.2. Улсын шалгалтын даалгаврыг бага, дунд боловсролын стандартад үндэслэн боловсролын үнэлгээний байгууллага боловсруулж, шалгалтын товын хамт аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ. Боловсролын чанарыг тогтоох үндэсний судалгааг боловсролын үнэлгээний байгууллага түүврийн аргаар зохион байгуулна.”
2. Энэхүү тушаалыг 2013-2014 оны хичээлийн жилд суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангид, 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангид тус тус мөрдсүгэй.
САЙД Л.ГАНТӨМӨР