A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14, 15 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"14.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 14 хоног байх бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн хугацааг сунгаж болно.

15.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах журам нь энэ зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хамаарахгүй."

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/1.8 дугаар зүйлийн 6.22 дахь заалт:

"6.22.нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 9.8 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйл, 11.10 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 11.13 дугаар зүйл, 11.18, 11.20, 11.25, 11.27 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил;"

2/1.8 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

"9.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу шүүгч харьяалан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн зөрчлийн хэрэг бүртгэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч, энэ хэсэгт заасан бусад зөрчлийн хэрэг бүртгэлтийг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ."

3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.5 дахь заалтын "17.1 дүгээр зүйлийн 79, 80 дахь хэсэгт заалтад" гэснийг "17.1 дүгээр зүйлийн 35, 36 дахь хэсэгт" гэж, мөн зүйлийн 6.8 дахь заалтын "15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт" гэснийг "15.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5, 6, 9, 10, 11, 12, 13, 15 дахь хэсэг, 18.3, 18.5, 18.6, 18.7 дахь заалт, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дэх хэсэгт" гэж, мөн зүйлийн 6.10 дахь заалтын "16.4 дүгээр зүйлд" гэснийг "16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17, 20 дахь хэсэгт" гэж, мөн зүйлийн 6.12 дахь заалтын "17.1 дүгээр зүйлийн 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58 дахь хэсэгт" гэснийг "17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт" гэж, мөн зүйлийн 6.16 дахь заалтын "17.1 дүгээр зүйлийн 24, 25, 26, 27, 28, 29, 30, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 42, 44, 45, 46, 47, 82 дахь хэсэгт" гэснийг "17.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 16.7 дахь заалт, 19 дэх хэсэгт" гэж, мөн зүйлийн 6.19 дэх заалтын "11.32 дугаар зүйлд" гэснийг "11.32 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 26 дахь хэсэгт" гэж, мөн зүйлийн 6.20 дахь заалтын "17.1 дүгээр зүйлийн 14, 15, 16, 17 дахь хэсэгт" гэснийг "17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт" гэж, мөн зүйлийн 7 дахь хэсгийн "15.12 дугаар 17.1 дүгээр зүйлд" гэснийг "15.12 дугаар зүйл, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт" гэж, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "заалт, 17.1 дүгээр зүйлд" гэснийг "заалтад" гэж, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "6.28 дахь" гэснийг "6.28, 6.31 дэх" гэж, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "5 дахь хэсэгт" гэснийг "5 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 7, 16 дахь хэсэг, 18.1, 18.2, 18.4 дэх заалт, 23 дахь хэсэгт" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР