- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”, “Төрийн албан хаагчийн анкет “А ХЭСЭГ”, “Төрийн албан хаагчийн анкет “Б ХЭСЭГ”, “Төрийн албан хаагчийн хувийн хэрэгт байх үндсэн баримт бичгийн жагсаалт бичих хүснэгт”, “Төрийн албан хаагчийн анкет бичих санамж”, “Хувь хүний намтар бичих санамж”

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дугаар 31 Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.''Журам батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ын "2.2.8.Хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад материал" гэсэн хэсгийн 2.2.8.1-ийн "е" дэх заалтыг хүчингүй болгосугай.
2.Журмын өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Ажлын албаны даргад даалгасугай.
ДАРГА Б.БААТАРЗОРИГ
Текст томруулах
A
A
A
