- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.8 дахь заалт нэмсүгэй:
"3.1.8.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн зөрчлийн талаарх гомдлыг шийдвэрлэх ажиллагаа."
2 дугаар зүйл.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц," гэсний дараа "Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
