- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт:
"5.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлох хилийн боомтыг тогтоох."
2/5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг:
"5.2.Засгийн газар энэ хуулийн 5.1.5-д заасан жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр шинэчлэн тогтооно."
3/6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг:
"6.2.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй болон энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хамаарал бүхий этгээдийг томилохыг хориглоно.
6.3.Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын болон шинжээчийн эрх олгох, сунгах, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
4/8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт:
"8.1.4.харьяа нутаг дэвсгэр дэх энэ хуулийн 9.2-т заасан бүсийн дэглэмийг зөрчихөөс сэргийлэх арга хэмжээг иргэдийн дунд зохион байгуулах."
5/11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт:
"11.1.9.хуулийн этгээдийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшдэг байх."
6/11 дүгээр зүйлийн 11.7, 11.8 дахь хэсэг:
"11.7.Энэ хуулийн 11.1.6-д заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхэд тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана.
11.8.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд орсон өөрчлөлт энэ хуулийн 11.1.9-д заасан шаардлагыг хангаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно."
7/12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт:
"12.1.3.мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан байх."
8/12 дугаар зүйлийн 12.4-12.6 дахь хэсэг:
"12.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.
12.5.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.4-т заасны дагуу олгосон зөвшөөрлийн талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
12.6.Улсын хилээр нэвтрүүлж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг хилийн мэргэжлийн хяналтын алба бүртгэж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ."
9/14 дүгээр зүйлийн 14.8, 14.9 дэх хэсэг:
"14.8.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тоо хэмжээг тогтоосон тээвэрлэх хуудсыг тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагааны бэлэн байдал, даацыг харгалзан мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
14.9.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үеийн харуул хамгаалалтын зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна."
10/15 дугаар зүйлийн 15.4-15.8 дахь хэсэг:
"15.4.Энэ хуулийн 15.2.2-т заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хууль болон Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтоосон тэсэлгээний ажил явуулахад тавих шаардлагыг хангасан эсэх талаар саналаа гаргана.
15.5.Энэ хуулийн 15.3-т заасан тайлан гаргах журмыг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
15.6.Тэсэлгээчний эрхийг Монгол Улсын иргэнд олгох бөгөөд тэсэлгээчний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.7.Энэ хуулийн 15.2.1-д заасан мэргэжлийн ажиллах хүчинд тавих шаардлагыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.
15.8.Тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд түр агуулахыг тэсэлгээний ажил явуулах газарт тухай бүр байгуулна."
11/17 дугаар зүйлийн 17.2-17.12 дахь хэсэг:
"17.2.Пиротехникийн хэрэгсэл үзвэрийн, эсхүл хэрэглээний зориулалттай байна.
17.3.Монгол Улсад ашиглах үзвэрийн болон хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.4.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох хуулийн этгээдэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлага тавина:
17.4.1.өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай байх;
17.4.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй ажиллах шаардлага хангасан мэргэжлийн ажиллах хүчний талаар мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тодорхойлолт авсан байх;
17.4.3.цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх.
17.5.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг ашиглах хуулийн этгээд пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэнтэй байх бөгөөд цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байна.
17.6.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.7.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг энэ хуулийн 17.5-д заасан хуулийн этгээдэд худалдана.
17.8.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг худалдах хуулийн этгээдэд тавих шаардлагыг энэ хуулийн 5.1.4-т заасан дүрмээр зохицуулна.
17.9.Пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.
17.10.Пиротехникийн хэрэгслийг тээвэрлэхдээ энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах бөгөөд холбогдох зардлыг хуулийн этгээд хариуцна.
17.11.Энэ хуулийн 17.4.3-т заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, ашиглахад тавих шаардлага хангасан эсэх талаар саналаа гаргана.
17.12.Улсын хилээр нэвтрүүлж байгаа пиротехникийн хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг хилийн мэргэжлийн хяналтын алба бүртгэж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ."
12/22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэг:
"22.6.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд оролцогч хуулийн этгээд болон хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас мэдээллийн нэгдсэн санд ирүүлэх мэдээллийн агуулга, давтамж, мэдээллийг баталгаажуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.1.6-д заасан журмаар зохицуулна."
13/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:
"24.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ."
2 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтын "устгах" гэсний дараа ", тэсэлгээний ажил явуулах" гэж, мөн зүйлийн 4.1.10 дахь заалтын "дүгнэлт гаргах" гэсний дараа "эрх бүхий" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "тэсэрч дэлбэрэх бодис" гэсний өмнө "өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан" гэж, мөн заалтын "барилга, байгууламж," гэсний дараа "байнгын агуулах," гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "15.1" гэсний дараа ",16.1" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "стандартыг" гэсний өмнө "болон аюултай ачааны" гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн "ашиглахдаа" гэсний дараа "энэ хуулийн 15.3, 15.8-д заасныг болон" гэж, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн "тэсэлгээний хэрэгслийн" гэсний дараа "үйлдвэрийн байр," гэж, мөн хэсгийн "гэрээт" гэсний өмнө "галт зэвсэг эзэмших эрх бүхий" гэж, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.3 дахь заалтын "тэсэлгээний" гэсний дараа "болон пиротехникийн" гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "хуулийн этгээдэд" гэсний өмнө "тэсэлгээчин, пиротехникийн хэрэгслийн мэргэжилтний бүртгэл," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт:
"6.1.2.тэсэлгээний ажил явуулах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;"
2/10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэг:
"10.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулах дахь аюулгүй ажиллагааг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно.
10.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулах нь байнгын болон түр гэсэн төрөлтэй байна. Агуулахын төрөл тус бүрд тавих шаардлага, агуулах хооронд эргэлт хийх журмыг Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмээр тогтооно."
3/11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт:
"11.1.6.цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх;"
4/11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг:
"11.5.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд хувь нийлүүлсэн хөрөнгөд гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллээ хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ."
5/12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт:
"12.1.1.өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байнгын агуулах, ачиж буулгах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй байх;"
6/12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
"12.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох эрхтэй."
7/15 дугаар зүйлийн 15.2.3 дахь заалт:
"15.2.3.тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй байх."
8/15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг:
"15.3.Тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон хяналтын хуудсыг үндэслэн үйл ажиллагаа явуулах бөгөөд тэсэлгээний ажлын гүйцэтгэлийн тайланг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Тайланд тэсэлгээний ажлын тохиолдол бүрийг тусгана."
9/16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:
"16.1.Энэ хуулийн 15.2.1, 15.2.3-т заасан шаардлагыг хангасан тэсэлгээний ажил явуулах нэгжтэй, өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай дараах хуулийн этгээд нь үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл эзэмшиж болно:
16.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.5, 15.10.6, 15.10.18, 15.10.20, 15.15.1, 15.18.5, 15.18.6-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч;
16.1.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.4-т заасан автозам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл эзэмшигч;
16.1.3.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6-д заасан барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч."
10/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг:
"17.1.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах болон аюулгүй ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.1.4-т заасан дүрмээр зохицуулна."
11/20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт:
"20.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.6, 11.1.7 дахь заалт болон энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй хуулийн этгээдэд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох болон пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл олгох;"
12/23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг:
"23.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд дараах байгууллага хяналт тавина:
23.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн биелэлтэд мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
23.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний болон пиротехникийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн мэргэжлийн хяналтын алба;
23.1.3.пиротехникийн хэрэгслийн худалдаа, үзвэрийн зориулалтаар ашиглах үеийн аюулгүй байдалд цагдаа, онцгой байдлын болон мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
23.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалтын үеийн галын аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага."
4 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтын "гүйцэтгэх" гэснийг "явуулах" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын "бүс, түүний дэглэмийг" гэснийг "бүсийг" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн "бүсийг" гэснийг "бүс, түүний дэглэмийг" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын "Зэвсэгт хүчний жанжин штабын санал" гэснийг "онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг" гэж, мөн зүйлийн 12.3.4 дэх заалтын "10 өдрийн дотор" гэснийг "20 өдрийн дотор" гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн "Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн" гэснийг "Онцгой байдлын асуудал хариуцсан" гэж, 15 дугаар зүйлийн 15.2.2 дахь заалтын "санал, дүгнэлтийг" гэснийг "саналыг" гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн "24 цагийн дотор" гэснийг "даруй" гэж, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн "гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн" гэснийг "онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн "гамшгаас хамгаалах" гэснийг "онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтын, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн "санал," гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын "зориулалтын агуулах," гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн "онц" гэснийг, мөн зүйлийн 14.7 дахь хэсгийн "үед мөрдөх" гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "иргэн," гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн "геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад долоо хоногийн дотор хүргүүлж," гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 дэх хэсгийг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
