A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Дугаар 15/06 Даланжаргалан сум

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ

ХЭМЖЭЭГ ТОГТООСОН ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11/05 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5 дугаар мөрийн ашиглалт, олборлолт явуулж буй талбайн, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нийт талбайн, 7,8 дугаар мөрийн ангиллын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчилсүгэй.

2.Шинэчилсэн газрын үнэлгээний бүсийн хил заагийг газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход дагаж мөрдөхийг зөвшөөрсүгэй.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Уранцэцэг/-т, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ч.Соёл-Ундрах/-д тус тус даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 2018 оны 12 дугаар 13-ны өдрийн 11/05 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5 дугаар мөрийн ашиглалт, олборлолт явуулж буй талбайн 1м.кв газрын төлбөрийн итгэлцүүрийг 1, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нийт талбайн 1м.кв газрын төлбөрийн итгэлцүүрийг 0.5-аар тогтоосонг, 7,8 дугаар мөрийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.МЭНДСАЙХАН

15/06 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

Ангилал

Газар ашиглалтын зориулалт

1 га газрын суурь үнэлгээ /төг/

1м.кв газрын төлбөрийн хэмжээ

Газрын суурь үнэлгээнээс Газрын төлбөрийн тухай хуульд заасан үзүүлэлтэд нийцүүлэн авсан хуулийн заалт

1-р бүс

Итгэлцүүр /хувь/

Төлбөрийн хэмжээ /төг/

5

Уурхайн газар /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18-д заасан газар/

Ашиглалт, олборлолт явуулж буй талбай

60,000,000

0.8

96.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нийт талбай /Нөөц газар/

16,000,000

0,3

4.8

Хуулийн 7.4, 7.1.3 дахь хэсэг, ГЗБГЗЗГазрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.1 дэх хэсгийг үндэслэн тооцсон.

7

Ойн сан бүхий газар

Ойн сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар

60,000,000.0

1

120.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.

8

Усан сан бүхий газар

Усан сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар

60,000,000.0

1

120.0

Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон.