- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын/

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 02 сарын 10-ны өдөр Дугаар А/16 Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, Засгийн газрын 2018 оны "Журам батлах эрх олгох тухай" 14 тоот тогтоол, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 11-ний 54 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд хавсралтад дурдсан нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.
2. Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/-д үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Б.Мөнхтөр/, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга /Х.Хэрлэн/ нарт тус тус даалгасугай.
САЙД Д.СУМЪЯАБАЗАР
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2020 оны А/16 тоот тушаалын хавсралт
1 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам (цаашид "Журам" гэх)-д дор дурдсан хэсэг, заалтыг нэмсүгэй:
1/Журмын 4.3.8 дахь заалт:
"4.3.8.Сонгон шалгаруулалтын комисс нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн техникийн саналыг үнэлэх үед материал дутуу үнэлэх боломжгүй техникийн саналыг үнэлэхээс татгалзаж болно. Ийнхүү татгалзсан тохиолдолд журмын 4.2.5, 4.2.6-д заасны дагуу материалыг буцааж хүлээлгэн өгнө."
2/Журмын 5.1.6 дахь заалт:
"5.1.6.Сонгон шалгаруулалтын журамд хугацаа заасан үйл ажиллагаануудыг тодорхой шалтгааны улмаас хугацаанд нь багтаан явуулах боломжгүй болсон тохиолдолд комиссын гишүүдийн хурлаар шийдвэрлэн оролцогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэн хугацааг өөрчилж болно."
3/Журмын хоёрдугаар хавсралтаар баталсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны 3.2 дахь хэсэгт :
д/д |
|
Шалгуур үзүүлэлт |
Жишиг оноо |
Онооны хязгаар |
Нийт оноо |
3 |
Геологи, хайгуулын ажлын болон үйл ажилагааны туршлага
|
10 |
|||
|
3.1 |
Геологи, хайгуулын салбарт 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан бол |
4 |
1-4 |
|
Геологи, хайгуулын 5-10-н жил үйл ажиллагаа явуулсан бол |
2-3 |
|
|||
Геологи, хайгуулын салбарт 5 хүртэл жил үйл ажиллагаа явуулсан бол |
1 |
|
|||
3.2 |
Бусад салбарт 10-аас дээш жил үйл ажиллагаа явуулсан бол |
3 |
1-3 |
|
|
Бусад салбарт 6-10 жил үйл ажиллагаа явуулсан бол |
2 |
|
|||
Бусад салбарт 5 хүртэл жил үйл ажиллагаа явуулсан бол |
1 |
|
|||
3.3 |
Геологи хайгуулын төсөл, үйл ажиллагааг бие даан явуулсан, хангалттай баялаг туршлагатай |
3 |
1-3 |
|
|
Геологи хайгуулын төсөл, үйл ажиллагаа явуулсан болон туслан гүйцэтгэгчээр оролцож байсан |
1-2 |
|
2 дугаар зүйл. Журмын дор дурдсан заалтыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай:
1/Журмын 4.2.6 дахь заалт:
"4.2.6.Саналаа ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урилгад заасан газар болон цаг хугацаанд хүрэлцэн ирээгүй бол саналыг задлахгүйгээр хүчингүйд тооцож оролцогчид бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш ажлын 3 (гурав) өдөрт багтаан сонгон шалгаруулалтад оролцохоор битүүмжлэн ирүүлсэн саналыг тухайн оролцогчийн гүйцэтгэх захирал эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн аваагүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэн журмын 3.6-д заасан шуудангийн хаягаар буцаан хүргүүлнэ."
2/Журмын 4.6.5 дахь заалт:
"4.6.5. Сонгон шалгаруулалтын комиссын нэгдсэн дүгнэлт, Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн үнэлгээний комисс нь сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтын үнийн саналын босго үнийн зөрүүг төлөх тухай мэдэгдлийг, харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг гарган энэ тухай журмын 3.6-д заасан холбоо барих утсаар болон шаардлагатай бол цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ."
3/Журмын 4.7.1 дэх заалт:
"4.7.1. Шалгарсан оролцогч нь журмын 4.6.6-д заасан үнийн саналын босго үнийн зөрүүг төлсөн бол Кадастрын асуудал хариуцсан нэгж нь тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаж түүнийг үндэслэн тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр, хайгуулын тусгай зөвшөөрлийг эрх олгох үйлчилгээний хөлсийг төлөх тухай мэдэгдлийг хүргүүлнэ. Оролцогч нь мэдэгдлийн дагуу төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол хайгуулын тусгай зөвшөөрлийг ажлын 3 (гурав) өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно."
4/Журмын 4.7.3 дахь заалт:
"4.7.3. Журмын 4.6.5-д заасны дагуу үнийн саналын босго үнийн зөрүүг 4.6.6-д заасан хугацаанд төлөөгүй эсхүл тусгай зөвшөөрлийг авах боломжгүй тухайгаа мэдэгдсэн бол төрийн захиргааны байгууллага нь журмын 4.6.5-д заасан мэдэгдлийг хүчингүй болгож энэ тухай бичгээр мэдэгдэх бөгөөд тухайн талбайн сонгон шалгаруулалтад удаах өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийн үнийн саналыг хамгийн өндөр үнийн санал ирүүлсэнд тооцож, үнийн саналын оноог дахин гаргах ба нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан оролцогчийг шалгарсанд тооцно."
3 дугаар зүйл. Журмын 2.4 дэх хэсгийн "үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр" гэснийг "хэвлэл мэдээллийн хэрэгслээр" гэж, журмын 3.12 дахь хэсгийн "хийж" гэснийг "хийн" гэж, журмын 4.1.6 дахь заалтын "гишүүдийн 80 (ная)" гэснийг "гишүүдийн 70 (дал)" гэж, журмын 4.3.7 дахь заалтын "үйлдэж, дүгнэлт гаргана." гэснийг "үйлдэнэ." гэж, журмын 4.4.1 дэх заалтын "4.3.6-д заасан дүгнэлт гарснаас хойш ажлын 1 (нэг) өдрийн дотор" гэснийг "4.3.7-д заасан тэмдэглэл гарснаас хойш ажлын 3 (гурав) өдрийн дотор" гэж, журмын 4.6.8 дахь заалтын "5 (тав)" гэснийг "10 (арав)" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Журмын 4.3.5 дахь заалтын "энэ журмын хоёрдугаар хавсралтаар баталсан" гэснийг хассугай.
5 дугаар зүйл. Журмын 4.7.6 дахь заалтыг хүчингүйд тооцож, дор дурдсанаар шинэчлэн найруулсугай:
"4.7.6.Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухай тайланг бичиж, санал ирүүлсэн материалуудын бүртгэлийг талбай тус бүрээр нь хөтөлж багцлан сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 10 (арав) өдөрт багтаан Төрийн захиргааны байгууллагын Кадастрын асуудал хариуцсан нэгжийн архивт хүлээлгэн өгнө."
Текст томруулах
A
A
A

