- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- “ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дугаар 121 Улаанбаатар хот
ТОГТООЛ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.5, 6.3.5, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 211 дүгээр тогтоолд дор дурдсан агуулга бүхий зургаадугаар хавсралт нэмсүгэй:
Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны
7 дугаар сарын 8-ны 211-р тогтоолын
зургаадугаар хавсралт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГААС
ТӨВЛӨРҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ
№ |
Зохицуулалттай үйлчилгээ |
Үйлчилгээний хөлс |
Хугацаа |
|
НЭГ. Тусгай зөвшөөрөл |
||
1.1 |
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх |
300,000.00 төгрөг |
Жил бүр |
|
ХОЁР. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад үйлчилгээ |
||
2.1 |
Улаанбаатар хотод салбар нээх зөвшөөрөл |
100,000.00 төгрөг |
Тухай бүр |
2.2 |
Орон нутагт салбар нээх зөвшөөрөл |
20,000.00 төгрөг |
Тухай бүр |
2.3 |
Оноосон нэр өөрчлөх зөвшөөрөл |
100,000.00 төгрөг |
Тухай бүр |
2.4 |
Тусгай зөвшөөрөл сэргээх |
100,000.00 төгрөг |
Тухай бүр |
2.5 |
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт солих, шинэчлэх, нөхөн олгох |
100,000.00 төгрөг |
Тухай бүр |
2.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "... тавдугаар хавсралтаар" гэсний дараа "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас төвлөрүүлэх зохицуулалт үйлчилгээний хөлсийг зургаадугаар хавсралтаар" гэж нэмсүгэй.
3.Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам"-ийн 3.3 дахь хэсгийн "... 1, 2, 3, 4 дүгээр" гэснийг "... 1, 2, 3, 4, 6 дугаар" гэж өөрчилсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A

