A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

ДАШБАЛБАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН 18-р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 03 Дашбалбар

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Нэг.Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын 4 дүгээр хэсэгт заасан ангилалын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчилсүгэй.

Хоёр.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Баттулга/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Д.ТЭГШЭЭ

Бүс

Газар ашиглалтын зориулалт

Хэмжих нэгж

1 га газрын суурь үнэлгээ /төг/

Газрын төлбөр

1-р бүс

2-р бүс

Итгэлцүүр

Төлбөрийн хэмжээ /төг/

Итгэлцүүр

Төлбөрийн хэмжээ /төг/

4

ХАА-гаас бусад үйлдвэрлэл

Ашиглалт олборлолт явуулж буй талбай

1 га

50 000 000

0.4

400 000

0.4

400 000

Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга байгууламж

1 га

16 000 000

0.3

48 000

0.3

48 000

Нийт талбай /Нөөц газар/

1 га

16 000 000

0.1

16 000

0.1

16 000

Ойн сан бүхий газар

1 га

50 000 000

0.4

400 000

0.4

400 000

Усан сан бүхий газар

1 га

50 000 000

0.3

300 000

0.3

300 000