- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 149
Улаанбаатар хот
ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 33.4, Төрийн ордны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, 15.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрыг зохих бэлтгэл хангасны үндсэн дээр 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт зөвшөөрсүгэй. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 87-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2. "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар" төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 87-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
3. Төрийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний журмыг холбогдох байгууллагуудтай хамтран батлахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад шаардагдах нийтлэг үйлчилгээг санхүүжүүлэх зардлыг төлөвлөх, норм, норматив, үнэ тарифыг боловсруулан баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай. /Энэ заалтыг ЗГ-ын 2016 оны 87-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
4. Засгийн газрын байранд байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын эзэмшиж байгаа байр, талбай, авч байгаа үйлчилгээний хэмжээнд ногдох урсгал зардлыг тухайн байгууллагын төсөвт суулган төлөвлөх, эзэмшлийн болон балансад бүртгэлтэй үндсэн хөрөнгийн их засвар, хөрөнгө оруулалтын зардлыг тус тусад нь төлөвлөн улсын төсвөөс санхүүжүүлж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай. /Энэ заалтад ЗГ-ын 2016-2-4-ний өдрийн 87-р тогтоолоор өөрчлөлт орсон/
5. Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллуулах, үйл ажиллагааны дүрмийг баталж мөрдүүлэхээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай. /Энэ заалтад ЗГ-ын 2016-2-4-ний өдрийн 87-р тогтоолоор өөрчлөлт орсон/ /Энэ заалтыг ЗГ-ын 2016-11-9-ний өдрийн 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 45 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
