A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 3 дугаар сарын 20 өдөр Дугаар 61 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9, 17.1.10 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Сангийн сайдын 2016 оны "Журам шинэчлэн батлах тухай" 82 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журам"-д дор дурдсан 3.1, 4.2.2 хэсэг, заалтыг нэмсүгэй.

"3.1 дэх хэсгийн "..1-2 удаа.." гэсний дараа "..цахим хэлбэрээр".

"4.2.2.Шалгалтын комиссын дарга, гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.эрх бүхий байгууллагаас олгосон мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй эсхүл эрдмийн зэрэгтэй;

2.хууль эрх зүй, аудит болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын талаарх шалгалтын тестийг хянах чадвартай, ажлын туршлагатай байх;

3.шударга ёсыг дээдэлж, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, мэргэжлийн ёс зүйг чандлан сахидаг байх;"

2. Журмын 4.2, 7.1, 7.2, 7.5 дахь заалтыг тус тус дор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:

1/4.2 дахь заалт:

"4.2 Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нягтлан бодох бүртгэл, аудитын асуудал хариуцсан нэгжээс 3, институтээс 3, үндэсний аудитын газар, санхүүгийн зохицуулах хороо болон нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн эрдэм шинжилгээ сургалтын байгууллагаас 3 хүний төлөөлөлтэй байна."

2/ 7.1 дэх заалт:

"7.1. Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх олгох шалгалтад орохын өмнө иргэн "Санхүүгийн тайлан гаргах арга зүй", "Ёс зүй, мэргэжлийн үнэ цэнэ-бизнес дэх нягтлан бодогч", "Мэдээллийн технологи", "Англи хэл" гэсэн шалгалтад заавал хамрагдаж тэнцсэн байна"

3/ 7.2 дахь заалт:

"7.2 Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 жилийн эрх олгоход дараах шалгалтыг тогтоосон хугацаанд өгсөн байна. Үүнд:

4/ 7.5 дахь заалт:

"7.5. 70 ба түүнээс дээш оноо авсан шалгалтын дүн 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна."

3. Журмын 3.1 дэх заалтын "..2.." гэснийг "..2-4.." гэж, .. 7.3 дахь заалтын "..75.." гэснийг "..70.." гэж, 7.6 дахь заалтын "..75.." гэснийг "..70.." гэж, 8.2 дахь заалтын "... 75-аас дээш" гэснийг "... 70 ба түүнээс дээш" гэж, 12.1.3 дахь заалтын "..75-аас дээш.." гэснийг "..70 ба түүнээс дээш.." гэж тус тус өөрчилсүгэй.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Ч.Чимидсүрэн/-т үүрэг болгосугай.