- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлах тухай

МОНГОЛ УЛС
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Дугаар 165 Улаанбаатар хот
"ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ
ТООЦОХ ИТГЭЛЦҮҮР ХЭРЭГЛЭХ ЖУРАМ"-Д
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 211 дүгээр тогтоолоор баталсан "Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам"-ын 2 дугаар зүйлийн "ашиглах" гэснийг "хэрэглэх" гэж, 2.3.1 дэх заалтын "1 /нэг/ жилийн" гэснийг "365 хоногийн" гэж, мөн хэсгийн "1 жилийн хугацаанд" гэснийг "365 хоногт" гэж, 2.3.5 дахь заалтын "1 жилийн" гэснийг "365 хоногийн" гэж, 2.3.7 дахь заалтын "1 жилийн" гэснийг "365 хоногийн" гэж тус тус өөрчилсүгэй.
2.Журмын 2 дугаар зүйлийн 2.4.4 дэх заалтыг хассугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
