A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг," гэсний дараа "5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7 дахь заалтын "5.13" гэснийг "5.13 дугаар зүйлийн 1, 3, 4, 5, 6" гэж, мөн зүйлийн 6.8 дахь заалт, 6.10 дахь заалтын "5.13 дугаар зүйлийн 1 дэх" гэснийг "5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР