- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- НАМ, ЭВСЛИЙН СОНГУУЛЬ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН, НЭР ДЭВШИГЧИЙН МЕНЕЖЕР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧИЙГ БҮРТГЭХ, ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛС
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дугаар 48 Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийг бүртгэх, үнэмлэх олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "14 хоногийн дотор" гэснийг, 2.2 дахь хэсгийн "3 хоногийн дотор" гэснийг тус тус хассугай.
ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.БОЛДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
