A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт, тайлбар нэмсүгэй:

Хэвлэх

1/13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:

"13.2.Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг нарийвчлан зохицуулсан стандартыг холбогдох байгууллагаар батлуулан мөрдөж ажиллана."

2/15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалт:

"15.2.4.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;"

3/15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэг:

"15.4.Солигдсон баримт бичгийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу хадгалж, хамгаалах бөгөөд баримт бичгийг солих нөхцөл байдал арилсан тохиолдолд тухайн этгээдийн хүсэлтийн дагуу солигдсон баримт бичгийг сэргээж, өөрчлөлт оруулах асуудлыг энэ хуулийн 21.5-д заасан журмын дагуу хэрэгжүүлнэ."

4/17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг:

"17.4.Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээтэй хамт хэрэгжүүлж болно."

5/18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт:

"18.1.4.нийгмийн бусад туслалцаа."

6/18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг, тайлбар:

"18.5.Энэ хуулийн 18.1.4-т заасан туслалцаа үзүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

7/20 дугаар зүйлийн 20.4, 20.5 дахь хэсэг:

"20.4.хамгаалалтын арга хэмжээг цуцлах шийдвэр гаргахад энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөлийг харгалзан үзнэ.

20.5.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн бичгээр гаргасан санал, шүүхийн шатанд прокурорын бичгээр гаргасан саналын дагуу хамгаалалтын арга хэмжээг авахад гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн саналыг авсан байна."

8/21 дүгээр зүйлийн 21.8-21.10 дахь хэсэг:

"21.8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг баримтална.

21.9.Цагдан хоригдож байгаа болон хорих ял эдэлж байгаа гэрч, хохирогчийг хамгаалах журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.10.Энэ хуулийн 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 7.1.7, 7.1.8, 7.1.9-д заасан хамгаалалтын арга хэмжээг авахдаа хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага нь хамгаалалтад авах гэрч, хохирогч, хамтран хэрэгжүүлэх байгууллагатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний хэлбэрээс хамаарч гэрээнд холбогдох эрх, үүрэг, хариуцлагыг тусгана."

9/23 дугаар зүйлийн 23.3.9 дэх заалт:

"23.3.9.хамгаалалтад авсан гэрч, хохирогчийн талаар мэдээллийн сан үүсгэн хөтлөх;"

10/251дүгээр зүйл:

"251дүгээр зүйл.Зөвлөл

Хэвлэх

251.1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.

251.2.Зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, бүрэлдэхүүнд нь санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага, прокурор, шүүх, холбогдох бусад төрийн байгууллагын төлөөллөөс бүрдүүлж ажиллана.

251.3.Энэ хуулийн 251.2-т заасан зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.

251.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

251.5.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

251.5.1.гэрч, хохирогчийг хамгаалах салбар дундын ажлыг уялдуулан зохицуулах;

251.5.2.гэрч, хохирогчийг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

251.5.3.холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн бус байгууллагад зөвлөмж өгөх;

251.5.4.гэрч, хохирогчийг хамгаалах байгууллага, албадын алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

251.5.5.иргэд, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлах."

2 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "хянан шийдвэрлэх" гэсний дараа "ажиллагааны" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "хязгаарлах арга хэмжээнд" гэсний дараа "сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "үл хөдлөх хөрөнгө," гэсний дараа "хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл," гэж, мөн хэсгийн "Шаардлагатай тохиолдолд" гэсний дараа "гэрч, хохирогчийн хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэлийн талаарх мэдээлэлд өөрчлөлт оруулах," гэж, мөн зүйлийн 11.2 дахь хэсгийн "гэрч, хохирогчийн" гэсний дараа "болон хамаарал бүхий этгээдийн" гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "хууль ёсны асран хамгаалагч," гэсний дараа "харгалзан дэмжигч," гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын "гэрч, хохирогч," гэсний дараа "түүний хууль ёсны төлөөлөгч," гэж, мөн зүйлийн 21.5 дахь хэсгийн "батална." гэсний дараа "Энэ хуулийн 10.2-т заасан бүсэд биечилсэн хамгаалалтыг хэрэгжүүлэх журмыг батлахдаа холбогдох байгууллагын саналыг харгалзана." гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн "байгууллагууд нь" гэсний дараа "тухайн байгууллагын даргын дэргэд" гэж, мөн зүйлийн 23.3.6 дахь заалтын "өөрчлөх" гэсний дараа ", цуцлах" гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "гомдлоо" гэсний дараа "дээд шатны прокурор болон харьяалах" гэж, мөн зүйлийн 24.2 дахь хэсгийн "Шүүх" гэсний дараа "болон прокурор" гэж, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн "боловсруулж," гэсний дараа "баталж" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг:

"8.1.Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд халдахаар заналхийлбэл тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар шүүгч, прокурор, мөрдөгч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна."

2/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:

"11.3.Гэрч, хохирогчийн нууцалбал зохих мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд танилцуулж болно."

3/20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг:

"20.1.Хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх үндэслэл нь гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгч, прокурорын бичгээр гаргасан санал байна."

4/20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалт:

"20.2.1.хамгаалалтад байгаа гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгч, прокурорын бичгээр гаргасан санал;"

5/21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3 дахь заалт:

"21.2.2.энэ хуулийн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.5, 7.1.6, 17.1-д заасан хамгаалалтын арга хэмжээ хэрэглэх шийдвэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, мөрдөгчийн бичгээр гаргасан саналыг үндэслэн прокурор, шүүхийн шатанд прокурорын бичгээр гаргасан саналыг үндэслэн шүүгч;

21.2.3.энэ хуулийн 7.1.7, 7.1.8, 16.1-д заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, прокурорын бичгээр гаргасан саналыг үндэслэн шүүгч."

4 дүгээр зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсгийн "гэмт хэрэг" гэснийг "эрүүгийн хэрэг" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтын "7" гэснийг "6" гэж, мөн заалтын "эрүүл мэндийг" гэснийг " эрүүл мэнд болон сэтгэл зүйг" гэж, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн "гэмт хэрэг хянан" гэснийг "эрүүгийн хэрэг хянан" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "халхавч" гэснийг "зохиомол" гэж, 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтын дугаарыг "15.2.5" гэж, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "нэгж" гэснийг "алба" гэж, 20 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 20.2 дахь хэсгийн, 21 дүгээр зүйлийн гарчгийн "Аюулгүй байдлын хамгаалалтыг" гэснийг "Хамгаалалтын арга хэмжээг" гэж, 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын "16.2-т" гэснийг "16.2, 17.1-д" гэж, мөн заалтын "мөрдөн байцаагч" гэснийг "мөрдөгч" гэж, мөн зүйлийн 21.3 дахь хэсгийн "Мөрдөх албаны" гэснийг "мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын" гэж, 22 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 22.1 дэх хэсгийн, 23 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 23.1 дэх хэсгийн "Аюулгүй байдлын хамгаалалтын" гэснийг "Хамгаалалтын" гэж, 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн "нэгжтэй" гэснийг "албатай" гэж, мөн зүйлийн 23.3.3 дахь заалтын "шийдвэрлэх" гэснийг "хэрэгжүүлэх" гэж, 23.3.5 дахь заалтын "бусад нийгмийн үйлчилгээ" гэснийг "нийгмийн бусад туслалцаа" гэж, 23.3.9 дэх заалтын дугаарыг "23.3.10" гэж, мөн зүйлийн 23.4 дэх хэсгийн "нэгжийн" гэснийг "албаны" гэж, 23.5 дахь хэсгийн "харьяалах асуудлын" гэснийг "эрх хэмжээний" гэж, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн "эрх бүхий" гэснийг "ажиллагаа явуулах" гэж, мөн зүйлийн 25.5 дахь хэсгийн "захиргааны" гэснийг "төрийн" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "213 дугаар" гэснийг "10 дугаар" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

5 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын "энэ" гэснийг, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтын, мөн зүйлийн 20.3 дахь хэсгийн, 20.3.2 дахь заалтын, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийн, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "аюулгүй байдлын" гэснийг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн "хамгаалалтад байгаа" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР