- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 04 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:
"5.Төрийн бус байгууллага албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаандаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан албан хэрэг хөтлөлт болон байгууллагын архивт баримтлах журмыг мөрдөнө."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
