A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 05 сарын 06 өдөр Дугаар 255 Улаанбаатар хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 120 дугаар "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам батлах тухай" тогтоолын 2 дугаар зүйлийн "4 дүгээр сарын 30-ны" гэснийг "5 дугаар сарын 29-ний" гэж өөрчилсүгэй.

2. Тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН