- Нүүр
- Сайдын тушаал
- Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл, чиглэлийн зураглал батлах тухай

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дугаар А/ 93 Улаанбаатар хот
Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дугаар тушаалын 2 дугаар заалт "2. ... "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ /П.Дэлгэрнаран/, гэсний дараа тушаалын нэг болон хоёрдугаар хавсралт дахь Улаанбаатар хот-Багануур дүүрэг, Улаанбаатар хот-Багахангай дүүрэг чиглэлийн тээвэрлэлтийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг "Нийтийн тээврийн үйлчилгээний газар" /Ч.Сайханбаяр/-т тус тус даалгасугай" гэж өөрчилсүгэй.
САЙД Б.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
