A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"18.2.Тооллогын мэдээллийг Үндэсний статистикийн хороо Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 27.1.7-д заасан хугацаанд байгууллагын архивт хадгалж, уг хугацаа дууссаны дараа үндэсний төв архивт шилжүүлнэ."

2 дугаар зүйл.Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын "Архивын тухай хуулийн 25.8-д" гэснийг "Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 31.3-т" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР