A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 04 сарын 24 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.8 дахь хэсгийн "архивын тухай хууль тогтоомжид" гэснийг "архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид" гэж, 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсгийн "архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэснийг "архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР