- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭР ДЭВШҮҮЛЭН ӨРСӨЛДӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 156
Улаанбаатар хот
НЭР ДЭВШҮҮЛЭН ӨРСӨЛДӨХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-ыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2019 онд болох Зүүн Азийн Залуучуудын анхдугаар наадмыг зохион байгуулах хотоор Улаанбаатар хотыг нэр дэвшүүлэн өрсөлдөхийг дэмжсүгэй.
2. Нэр дэвшүүлэн өрсөлдөх ажлын явц байдал, үр дүнг энэ оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
