- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 23 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалт:
"20.2.8.оюуны өмчийн эрх борлуулсны орлогод 5 хувиар."
2/21 дүгээр зүйлийн 21.1.13, 21.1.14 дэх заалт:
"21.1.13.оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого;
21.1.14.оюуны өмчийн эрхийг барьцаалсан зээлийн хүүгийн орлого."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Оюуны өмчийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
