- Нүүр
- Монгол Улсын хууль
- БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Үндэсний хорооны дарга нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн шадар сайд, орлогч дарга нь Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна."
2/6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:
"5.Үндэсний хороо нь ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж хэрэгжүүлнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
