- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.6 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 57.5.4 дэх заалтын "тагнуул," гэсний дараа "төрийн тусгай хамгаалалт," гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
