- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;" гэсний дараа "-төрийн тусгай хамгаалалтын асуудал;" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалтын "нэгэн бүрэн эрхийн буюу 4 жилийн" гэснийг "2 жилийн" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
