- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд "Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн явагдах танхимд болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийх техникийн үзлэг, шалгалт гүйцэтгэх ажилд хамаарахгүй." гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
