A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 05 сарын 14 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"2.Эрдэнэсийн сангийн харуул хамгаалалтыг Төрийн тусгай хамгаалалтын газар эрхлэн гүйцэтгэнэ."

2 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР