- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "тохиолдолд" гэсний дараа "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын "аюулт үзэгдэл, осол" гэснийг "гамшгийн онцгой нөхцөл байдал" гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтын "иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв" гэснийг "Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэж, 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "нутгийн захиргааны" гэснийг "төрийн болон нутгийн захиргааны, онцгой байдал, дотоодын цэргийн" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
