A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ Барилгын доторхи ус хангамж, ариутгах татуурга /БНбД 40-05-16, 40-06-16, 40-02-16, 40-04-16//
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 5 дугаарсарын 22-ны өдөр Дугаар 97 Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ, ДҮРМИЙН ХАВСРАЛТАД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 02/2020 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаар тушаалаар батлагдсан "Барилга доторхи ус хангамж, ариутгах татуурга" /БНбД 40-05-16/-ын 3 дугаар хавсралтын 1 дэх заалтыг өөрчлөн хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Лхагвацэдэн/-т, нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг батлах тухай" Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 116 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Барилга доторхи ус хангамж, ариутгах татуурга" /БНбД 40-05-16/-ын 3 дугаар хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАДЕЛХАН

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн

Ус хэрэглэгчийн төрөл

Хэмжих нэгж

Усны зарцуулалтын норм (л)

Тоног төхөөрөмжийн зарцуулалт, л/с (л/ц)

Хоногийн дундаж

Хоногийн хамгийн их

Цагийн хамгийн их

Ерөнхий (хүйтэн ба халуун)

Ерөнхий (хүйтэн ба халуун)

Нийт

Хэрэгцээний халуун усны

Нийт

Хэрэгцээний халуун усны

Нийт

Хэрэгцээний халуун усны

1

Ус халаагчтай ус хангамж, ариутгах татуургын системтэй

1 суугч

96

-

110

-

6,5

-

0,2(50)

0,2(50)

Угаагуур, тосгуур шүршүүр бүхий төвлөрсөн хэрэгцээний халуун ус хангамжийн системтэй

180

70

200

60

12,5

6,0

0,2(100)

0,14(60)