- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АЛТАНШИРЭЭ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЗЭРЭГЛЭЛ /БҮС/, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ
АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 26 Дорноговь аймаг, Алтанширээ сум
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1."Сумын газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоох тухай" сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтын 5, 7, 8 дугаар хэсэгт заасан ангиллын газрын төлбөрийн хувь, хэмжээг хавсралтад зааснаар тус тус өөрчилсүгэй.
2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа өдрөөс эхлэн дагаж мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Цэцэгдарь/-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Нарандулам/-д даалгасугай.
ДАРГА Б.ГАН-ОД
№ |
Ангилал |
Газар ашиглалтын зориулалт |
1 га газрын суурь үнэлгээ /төг/ |
1 м.кв газрын төлбөрийн хэмжээ |
Газрын суурь үнэлгээнээс Газрын төлбөрийн тухай хуульд заасан үзүүлэлтэд нийцүүлэн авсан хуулийн заалт |
|
1-р бүс |
||||||
Итгэлцүүр /хувь/ |
Төлбөрийн хэмжээ /төг/ |
|||||
5 |
Уурхайн газар /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.18-д заасан газар |
Ашиглалт, олборлолт явуулж буй талбай |
50 000 000 |
1 |
100 |
Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон. |
Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж |
16 000 000 |
0.3 |
4.8 |
Хуулийн 7.4, ГЗБГЗЗГазрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.3 дахь хэсгийг үндэслэн тооцсон. |
||
Нөөц газар |
16 000 000 |
0.1 |
1.6 |
Хуулийн 7.4, 7.1.3 дахь хэсэг, ГЗБГЗЗГазрын даргын 2018 оны А/187 дугаар тушаалын 3.5.1 дэх хэсгийг үндэслэн тооцсон. |
||
7 |
Ойн сан бүхий газар |
Ойн сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар |
50 000 000 |
1 |
100 |
Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон. |
8 |
Усан сан бүхий газар |
Усан сан бүхий газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар |
50 000 000 |
1 |
100 |
Хуулийн 7.1.1, 7.4-д заасны дагуу ойр орших улс, аймгийн зэрэглэлтэй хот болох Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р бүсэд хамааруулан хоёр дахин өсгөж тооцсон. |
Текст томруулах
A
A
A

