- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хууль тогтоомжийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:
"2.1.2."хууль санаачлах эрх" гэж Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн энэ хуулийн 2.1.1-д заасан этгээдээс мэргэжлийн түвшинд боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг;"
2/5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
"5.1.Хууль санаачлагч тодорхой хууль санаачлах бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйл болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүрээ, хязгаарт нийцүүлэн, хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
