A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2020 оны 6 дугаар сарны 10-ны өдөр Дугаар А/147 Улаанбаатар хот

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/122 дугаар тушаалаар баталсан "Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар"-ын 1.3 дахь хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль," гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль," гэж, 2.4 дэх хэсгийн "энэ дүрмийн 2.4-д заасан" гэснийг "Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121 дүгээр тушаалаар баталсан" гэж, 2.9 дэх хэсгийн "код-202, 205, 208, 213, 222, 224, 226, 243, 400, 401, 404, 408-д" гэснийг "код 202, 205, 207, 213, 214, 222, 223, 224, 226, 227, 231, 234, 243, 400, 401, 404, 406, 408-д" гэж, 5.3 дахь хэсгийн "цагдаагийн байгууллагаас олгосон торгуулийн хуудас ашиглах бөгөөд Сангийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан 2013 оны 179/А/171/А/64/А/225 дугаар тушаалд зааснаар цагдаагийн байгууллага нь торгуулийн хуудсыг олгох, тайлан тооцоо хийх алба хаагчийг томилон ажиллуулна." гэснийг "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын баталсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ыг баримтална." гэж, 6.3 дахь хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэх" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан" гэж, 6.6 дахь хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйл," гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл," гэж тус тус өөрчилсүгэй.

2.Мөн дүрмийн хавсралт 1 "Олон нийтийн цагдаатай байгуулах хөдөлмөрийн гэрээ"-ийн 1.2 дахь хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль," гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль," гэж, 4.2.1 дэх заалтын "цагдаагийн албаны тухай хуулийн 63.10, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10.2.3-т" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1.3-т зааснаар мэдээлж, Цагдаагийн албаны тухай хуулийн 63.10-т" гэж, 4.2.18 дахь заалтын "гэмт хэргээс" гэснийг "гэмт хэрэг, зөрчлөөс" гэж, 5.6 дахь хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан "Иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа"-гаар" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан баталгаагаар" гэж, 5.10 дахь хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд" гэж, 7.4 дэх хэсгийн "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13.1-д" гэснийг "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Тушаалыг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн төв байгууллага, харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга /цагдаагийн хурандаа Д.Ядамдорж/-д даалгасугай.

5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.

Дарга, БРИГАДЫН ГЕНЕРАЛ С.БААТАРЖАВ