A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 13 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёлын сайд;"

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайд;"

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 13, 14, 15, 16 дахь заалтыг дугаарыг "14, 15, 16, 17" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР