- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
"3.Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн:
1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
2/Батлан хамгаалах яам;
3/Гадаад харилцааны яам;
4/Сангийн яам;
5/Хууль зүй, дотоод хэргийн яам;
6/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
7/Барилга, хот байгуулалтын яам;
8/Боловсрол, шинжлэх ухааны яам;
9/Зам, тээврийн хөгжлийн яам;
10/Соёлын яам;
11/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
12/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
13/Эрчим хүчний яам;
14/Эрүүл мэндийн яам."
2/20 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг:
"4.Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна:
5.Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:
1/Монгол Улсын Шадар сайд:
2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:
3/Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:
4/Батлан хамгаалахын сайд:
5/Гадаад харилцааны сайд:
6/Сангийн сайд:
7/Хууль зүй, дотоод хэргийн сайд:
8/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд:
9/Барилга, хот байгуулалтын сайд:
10/Боловсрол, шинжлэх ухааны сайд:
11/Зам, тээврийн хөгжлийн сайд:
12/Соёлын сайд:
13/Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд:
14/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд:
15/Эрчим хүчний сайд:
16/Эрүүл мэндийн сайд:
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
