A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 144

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын "XXIII.1.65 ... эрүүл мэндийн ажилчдын орон сууц худалдан авах ..." ажлын гүйцэтгэлээр хэрэгжүүлсэн Эрүүл мэндийн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлалтай 66С дугаар байрны 18 орон сууц (6, 8, 10, 41, 68, 73, 77, 82, 86, 87, 94, 113, 131, 149, 162, 175, 176, 180 дугаар хаалга)-ыг эрүүл мэндийн салбарын ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчилсугай.

2. Орон сууцыг холбогдох хууль тогоомж, журмын дагуу хувьчлах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ