- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 221 дүгээр зүйл нэмсүгэй:
"221дүгээр зүйл.Соёлын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
221.1.Соёлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
221.1.1.түүх, соёлын хосгүй үнэт зүйлийг бүртгэх, гэрчилгээ олгоход 1000-2000 төгрөг;
221.1.2.хот, суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход археологи, палеонтологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл олгоход 40 000-300 000 төгрөг;
221.1.3.соёлын өвийг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг, шаардлагатай бол хугацааг сунгахад 12 000-30 000 төгрөг.
221.1.4.соёлын өвийг сэргээн засварлах, палентологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгоход 300 000-500 000 төгрөг."
2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"22 дугаар зүйл.Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
22.1.Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:
22.1.1.их сургууль, дээд сургууль, коллеж байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;
22.1.2.мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт эрхлэх зөвшөөрөл олгоход 160 000-400 000 төгрөг;
22.1.3.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг, зөвшөөрлийг сунгахад 20 000-50 000 төгрөг;
22.1.4.дээд боловсролын байгууллага шинэ мэргэжлээр бакалаврын сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход 120 000-300 000 төгрөг;
22.1.5.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 160 000-400 000 төгрөг;
22.1.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;
22.1.7.боловсролын магадлан итгэмжлэл олгоход 105 000-260 000 төгрөг;
22.1.8.дахин магадлан итгэмжлэл олгоход 35 000-85 000 төгрөг;
22.1.9.улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрөл олгоход 26 000-65 000 төгрөг."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
