- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.22 дахь хэсэг нэмсүгэй:
"15.22.Соёлын чиглэлээр:
15.22.1.түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх;
15.22.2.соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх."
2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"15.7.Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр:
15.7.1.их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;
15.7.2.магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх;
15.7.3.дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;
15.7.4.мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;
15.7.5.мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;
15.7.6.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ;
15.7.7.олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах;
15.7.8.гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах."
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
