- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙДЫН ТУШААЛ
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дугаар А/96 Улаанбаатар хот
МАЯГТ БАТЛАХ, ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийн маягт"-ыг хавсралтаар баталсугай.
2.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/49 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам"-д дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй.
1/Хоёрдугаар зүйлийн 2.1.5 дахь заалт:
"2.1.5.Энэ журмын 2.1.4-т заасан зөвшөөрлийг олгохдоо цагдаагийн байгууллага тухайн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах бөгөөд бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэнэ."
2/Хоёрдугаар зүйлийн 2.7 дахь хэсэг:
"2.7.Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий нэгж нь хил хамгаалах байгууллагаас ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, хяналт тавьж ажиллана."
3/Гуравдугаар зүйлийн 3.7, 3.8, 3.9 дэх хэсэг:
"3.7.Журмын 3.2-т заасан зөрчлийн судалгааны мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч хилийн гадна үлдээсэн, эцэг, эх, мөн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хил нэвтрэхээр завдсан хүүхдийн шалтгааныг тодруулах, хаана байгааг тогтоох зорилгоор хянан шалгах ажиллагааг явуулж, нөхцөл байдлын талаар хил хамгаалах байгууллагад мэдэгдэж, нэгдсэн санд бүртгүүлнэ." ;
"3.8.Журмын 2.6-д заасан сэжигтэй тохиолдлыг шалгуулахаар шилжүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсний дараа холбогдох мэдээллийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хил хамгаалах байгууллагад тус тус хүргүүлнэ.";
"3.9.Монгол Улсаас гадаадын иргэн, гадаадын гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдийг хилээр нэвтрэхэд Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтанд мэдэгдэнэ."
3.Журмын 3.4. дэх хэсгийн "цагдаагийн" гэсний дараа "хууль зүйн" гэж нэмсүгэй.
4.Журмын 2.1.4. дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/"2.1.4.Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, сурагч, оюутан солилцоогоор сургалтад хүүхэд оролцуулж байгаа сургууль, спорт клуб, урлаг соёлын байгууллагыг тухайн харьяа нэгжийн Цагдаагийн хэлтэс, тасаг нь шалгаж зөвшөөрөл олгоно. Орон нутгаас дээрх арга хэмжээнд хүүхэд оролцуулахаар бол тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл олгоно."
5.Журмын 2.1.1. дэх заалтын "баталгаажуулсан" гэснийг "гэрчлүүлсэн" гэж, 2.3. дахь хэсгийн "3 хүртэл" гэснийг "5 хүртэл" гэж, 2.6. дахь хэсгийн "худалдагдаж" гэснийг "худалдаалах" гэж тус тус өөрчилсүгэй.
6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Э.Энхтуяа/-д үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
