- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 07 сарын 07 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7.1 дэх заалтын "эрхэлсэн" гэсний дараа "төрийн захиргааны байгууллага" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.3.9 дэх заалт, 9.4 дэх хэсэг, 9.6.2, 9.6.3, 9.6.4, 9.7.2, 9.8.2, 9.10.1, 9.10.2, 9.10.3, 9.11.1, 9.12.2, 9.12.5, 9.12.7, 9.12.8 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн "төв" гэснийг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн "хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэсний "төв" гэснийг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн "Монгол Улсын Шадар сайдын тэргүүлсэн" гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
